2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ё.Нямжав Эмэгтэйчүүдийн байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргалын зөвлөхөөр томилогджээ

Ё.Нямжав Эмэгтэйчүүдийн байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргалын зөвлөхөөр томилогджээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Ё.Нямжав Эмэгтэйчүүдийн байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргалын зөвлөхөөр томилогджээ

 

Ойрын өдрүүдэд АНУ-ын Нью Йорк хотноо Нэгдсэн үндэсний байгууллагын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 58 дахь удаагийн чуулган чуулж байна. Эдийн засаг, нийгэм, байгаль орчны салшгүй гурвалсан тулгуурыг тогтвортой хөгжлийн үндэс хэмээн хамтад нь авч үзэх болсон өнөө үед эмэгтэйчүүдийн нийгмийн байгуулалт, хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр хаанаас эхлэх, олон улсын эрхийн актуудад тусгасан зорилт хэрхэн хэрэгжиж байгаа талаар хэлэлцэж байна.

Боловсрол, эрүүл мэнд , ялгаварлан гадуурхалт, эдйн засгийн болоод улс төрийн оролцооны гээд аж байдлын цогц асуудлаа дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 860 гаруй байгууллагыг төлөөлсөн 6000 мянга гаруй бүсгүйчүүд хэлэлцэж байна.

Монголын төлөөлөл болж Засгийн газар болон ТББ-ын эмэгтэйчүүд идэвхитэй оролцож байна. МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Дэд ерөнхийлөгч Б.Ундармаа, Нийслэлийн НАМЭХ-ны дарга Б.Саранчимэг, Социнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Д.Энхжаргал, түүний зөвлөх, НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Ё.Нямжав, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Номинзул нар тус тус оролцож байна.

Тус чуулганд оролцохдоо НАМЗХ Дэд Ерөнхийлөгч Ё.Нямжав Социнтернийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргалын зөвлөхөөр томилогджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.