2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Хүнсний гол нэрийн барааны үнэ 3.3 хувиар өссөн байна

Хүнсний гол нэрийн барааны үнэ 3.3 хувиар өссөн байна

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Энэ лхагва гарагийн байдлаар Улаанбаатар хотын хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.3 хувиар, өмнөх долоо хоногоос 1.7 хувиар өссөн Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.3 хувиар өсчээ

“Хүчит шонхор” зах дээр махны үнэ хамгийн хямд байдаг бол “Меркури” зах дээр хамгийн үнэтэй байдаг
болохыг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал махны үнэ өмнөх сараас дунджаар 1.2-8.7 хувиар нэмэгдсэн байна. Ялангуяа үхрийн махны үнэ өмнөх сараас 8.7 хувиар, өмнөх долоо хоногоос 1.9 хувиар нэмэгдэж, 8300-10 мянган төгрөгт хүрсэн байна. “Хүчит шонхор” зах дээр махны үнэ хамгийн хямд байдаг бол “Меркури” зах дээр хамгийн үнэтэй байдаг болохыг Үндэсний Статистикийн хорооны мэдээлэлд онцолжээ. Харин гурилын үнэ гуравдугаар сарын 12-ны байдлаар 0.4-1.2 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ нэгдүгээр зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байгаа аж. Хүнсний ногооноос төмсний үнэ өмнөх долоо хоногоос 1.6 хувиар өссөн бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байжээ. Түүнчлэн өндөг, сүү, ургамлын тосны үнэ өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй байсныг Үндэсний Статистикийн хорооноос мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.