2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг баривчилжээ

ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг баривчилжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ажилтнууд энэ сарын 19-ний өдөр баривчилжээ.

Түүнийг ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрээр сургуулийн эзэмшил газраас “Химон констракшин” ХХК-д өгсөн. Газраа өгч ямар ч тендергүй барилга бариулаад хорин байрны үнэнд 1,3 тэрбум төгрөг сургуулиас нэмж шилжүүлжээ. Ингээд 16 байр авсан хэдий ч ойр тойрны цөөн хүмүүст хуваарилан багш ажилтнуудын дургүйцлийг төрүүлсэн байна.

Мөн дөрвөн орон сууцыг хэн авсан нь тодорхойгүй байгаа аж. Сургуулийн мөнгөөр бариулсан орон сууцанд Б.Бямбаагийн хүү Бүрэнбаатар, жолооч Б.Болдбаатар, Шадар сайд Д.Тэрбишдагвын охин Одсүрэн, Су.Батболдын садан төрөл болох Баясгалан нар орсноос гадна сургуулийн ерөнхий санхүүч Янжмаа гурван өрөө байр, гараашийн хамт авчээ. ХААИС-ийн ректор асан Б.Бямбаагийн албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө идсэн гэх асуудалд проректор асан н.Амарсайхан, ерөнхий санхүүчээр ажиллаж байсан Д.Янжмаа нар мэдүүлэг өгч байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.