2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » "НЭГ АРДЧИЛАЛ" фракцын Их хурал маргааш болно

"НЭГ АРДЧИЛАЛ" фракцын Их хурал маргааш болно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

"НЭГ АРДЧИЛАЛ" фракцын Их хурал маргааш болно

 

Удахгүй болох гэж буй ҮЗХ-ны хурлын бэлтгэл ажил буюу "бялууны хуваалт" хийх их ажил АН-д өрнөж байна. Хэд хэдэн улс төр, бизнесийн бүлэглэлээс бүрддэг энэ нам гомдогсодын буюу МоАХ, гологдогсдын буюу МҮДН, эрх баригчид буюу хуучин соц-декүүд буюу Алтангадас, баруун аймгийнхан голдуу Кроун, хотын фракц буюу Бат-Үүл Бодийн Лу.Болд нарын Зүүн хойд Ази зэрэг фракцуудын нэгдэл болсон АН-ын Ерөнхийлөгчийнхөн буюу Ж.Батзандан, М.Батчимэг, А.Ганбаатар, Ч.Сосормаа, Х.Тэмүүжин мөн түүнчлэн МҮҮНЧИН Насанбаяр, "Хүнд суртал гаргагч" Пүрэвдорж нарын харъяалагддаг "Нэг Ардчилал" фракцын Их хурал маргааш Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох гэж байна.

Энэ хурлаар ҮЗХ-ны гишүүнээс төрийн албанд орсон "Нэг Ардчилал" фракцын гишүүдийг хуулийн дагуу хасч оронд нь хүн нөхөн нэр дэвшүүлэх тэднийгээ өөр фракцд булаалгалгүй хамгаалж авч гарах гээд нарийн ширийн зүйлийг нэлээд сайн ярьж авах шинжтай бололтой.

Үүний араас жижиг фракцууд хуралдаж мэдэх бөгөөд хамгийн инээдтэй нь улс төр, бизнес дамнсан бүлэглэлүүд ийнхүү Их хурал зэрэг зүйлс хийн ил цагаандаа гарч байгаа нь ардчилал нэрийн дор ямар ч үйлдэл хийхээс буцахгүй болсон хүмүүсийн цайчихсан үйлдэл болох нь харагдаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.