2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сочи, Украйн ба Монгол

Сочи, Украйн ба Монгол

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

 

 

 

Орос, Украйнд юу болов?


Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр наадам – Өвлийн олимп болж өнгөрөв. Зохион байгуулагч Орос орон шаварт унасан шарын эзэн ёсоор алдар гавъяа, зэмлэл шүүмжлэлийг бүгдийг нь үүрээд гарав. Бурхан ивээж алан хядагчид болон элдэв үймээн дэгдээгчид түйвээж чадсангүй. Харин дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путины зураг хамгийн их гарав. Маш их ёгтлол, шүүмжлэл, доромж утгатай мэдээллүүд хөврөв. Нэг үгээр хэлэхэд Путин хамгийн их анхаарлын төвд байлаа. Гэвч тэр хэлэх үгтэй, хийсэн ажилтай, бас өөрийн гэсэн “шазруун байр суурьтай”, түүний талд маш олон “зөвтгөл” байгааг харуулж чадав. Путин дэлхийн массд “дахин нэг” хүлээн зөвшөөрөгдөв.


Үргэлжлүүлээд Украйнд хэрэг явдал өрнөв. Хангалттай их мэдээлэл явсан учраас дэлхийн улс орнууд ямар байр суурьтай байгааг харахад л хангалттай. Дэлхий Орос дээр нэмэх нь Европын ихэнхи улс орнууд ба Америк, түүний аялдан дагалдагчид гэж хуваагдав. Хятад Оросын талд бат зогсов. Учир нь Хятад “хайн” хагалах бүрэн эрх мэдэлтэй, бололцоотой гүрэн билээ. Хүний эрх, ардчилал, эрх чөлөөний нөгөө талд тусгаар тогтнол, үндэстний эрх чөлөө, Үндсэн хуулийн утга учир гэх мэт ойлголтууд “жинтэйхэн” тавигдаж эхлэв. Олон улсын улс төрийг “шинээр харах” цаг болсныг дахин нэг сануулав.

 

Харин Монголд юу болов?


Ганц нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх мэдлийн утга учир, бүтээн байгуулалт, амлалт, “зангараг” асууж зүрхлэв. Путин ч жудочин, манай “Женко” ч жудочин. Путины Орос дахь нэр хүндээс Женкогийн Монгол дахь нэр хүнд илүү юу гэхээс дутуугүй. Гэхдээ Путин хот барьчихаж, бүхэл бүтэн хот шүү. Дээр нь олимп зохион байгуулаатахлаа.  Манайхны зөвхөн медаль авахыг л мөрөөддөг олимпийг оросууд “зүгээр л” зохион байгуулчихаж. Харин манай “Женко”-д нэг метр төмөр зам ч алга. Өөр бас бус бүтээж байгуулсан юм юу ч алга. Гэхдээ Путин твиттердэггүй, өглөө эрт бос гэж хүмүүсийг уриалдаггүй, харин манай Женко өглөө үдэшгүй твиттердэж суудаг. Ээжийндээ идсэн хоол, Нүхтийн аманд барьсан байшингаас эхлээд оруулахгүй зураг ч байхгүй. Путинд хот барих эрх мэдэл, төсөв хөрөнгөө шийдэх боломж байсан, манай “Женко”-д төмөр замаа урагшлуулах боломж, эрх мэдэл нь ч байсан. Төмөр зам хот хоёр ялгаатай шиг, Путин Женко хоёр бас ялгаатай нь мэдээж. Гэвч эцсийн дүндээ тэр хоёрт улс төрч гэсэн нэг “адилсах шалтгаан” буй. Яахав боловсролоор харьцуулбал Путин Германд дээд боловсрол эзэмшсэн, манай “Женко” Монгол телевизийн орчуулгын киноны боловсролтой.


Хэдий хүртэл чичлэхэв, хэдий хүртэл өхөөрдөхөв. Боловсролгүй, тэнэгдүү, энэ ажлыг хийж чадах оюуны болоод бусад “потенциал” алга гэдгийг дахин яаж нотлох вэ? Алийн болгон сайн бөх, сайн тамирчин, сайн эр хүнийх нь үүднээс улс төрчдийг дүгнэх вэ? Бидэнд сайн улс төрч, өндөр боловсролтой мэргэжилтэн хэрэгтэй биш үү? Бид улс төрчидтэй хариуцлага тооцох хэрэгтэй болохоос өр тооцож өрөвдөж суудаг аа болих цаг аль хэдийнээ болсон юм биш үү. Эдийн засаг чинь элгээрээ хэвтлээ, яагаад хөдөө аж ахуйн сайд нь одоо болтол төмөр замын хэрэг явдлыг мэддэг, яагаад хөдөө аж ахуйн сайд нь киноны мөрөөдлөө улс орны бүтээн байгуулалтын салбарт “хэрэгжүүлэх” гэж зүтгэдэг энэ байдал хэвээрээ үргэлжлэх вэ? Эрхлүүлсээр, элгээрээ мөлхсөөр байх уу?

Б.Жаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn