2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Хаан банк” байж боломгүй том алдаа гаргалаа

“Хаан банк” байж боломгүй том алдаа гаргалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 “Хаан банк” байж боломгүй том алдаа гаргалаа

 

Монголдоо хамгийн томоохонд тооцогдох банкнуудын нэг бол “Хаан банк”. Гэтэл “Танд ойрхон, түмэнд итгэлтэй″ гэх уриатай энэ банк тийм найдвартай биш гэдгээ саяхан өөрсдийнхөө үйлдлээр баталсан байна. Учир нь нэгэн хэрэглэгчийн данснаас мөнгө дутсан бөгөөд эрэл сурал болсоны эцэст мөнгөө олж авчээ.


Биедээ болон бэлнээр хадгалах нь эрсдэлтэй хэмээн банкинд итгэж байхад дансан дахь мөнгийг нь бусдад авч өгсөн нь банк ямархуу ажиллаж байгааг харуулж байгаа юм. Мөнгө нь дутсан хэрэглэгч нэлээдгүй хөөцөлдсөний эцэст өнгөрсөн сар буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 6-р Бичил хорооллын салбар дэхь теллер нь С.Катя гэх хүнд 350 мянган төгрөгийг гаргаж өгсөн болохыг тогтоосон байна. Чухам яагаад мөнгийг нь өөр хүнд өгсөн болон овог нэр, хүйс, регистер нь хүртэл өөр байхад мөнгийг гаргасан нь сонин байгаа юм. Мэдээж хэрэглэгчийг одоогийн байдлаар хохиролгүй болгоод байгаа гэнэ. Гэхдээ хэрвээ хэдэн төгрөг дансандаа хадгалсан болон хэдэн төгрөг авсанаа нарийн мэддэггүй хүн бол энэн маягаар мөнгөө зувчуулуулсан байж болох талтай байгаа юм. Тиймээс иргэд минь банк найдвартай гээд итгэж байхынхаа оронд сайн шалгаж байх хэрэгтэй болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.