2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Байлдааны буу анд хэрэглэх нь ихэссэн байна

Байлдааны буу анд хэрэглэх нь ихэссэн байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

Байлдааны буу анд хэрэглэх нь ихэссэн байна

 
Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийлээ. Энэхүү хууль 2001 онд батлагдан гарсан бөгөөд ангийн буу нь дөрвөөс дээшгүй сумтай байна хэмээн тусгасан байна.

Энэхүү заалтаас болж иргэд байлдааны зориулалттай бууг худалдан авч хэрэглэх нь ихэсчээ. Иймд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа энэ үед Монголын
мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл "Байлдааны бууг хэрэглэснээс болж, таваас дээш сумаар олон амьтныг шархдуулдаг. Байгаа яг таг ондоггүй зэрэг ангийн буунаас зориулалтын хувьд өөр байдаг. Манайд улсад ОХУ-аас байлдааны бууг ангийн буу болгон өөрчлөн оруулж ирэх тохиолдол цөөнгүй байна" гэсэн юм.

Түүнчлэн хуульд галт зэвсгийг ямар хүн эзэмших талаар тодорхой оруулах хэрэгтэй гэлээ. Мөн амьтны тоо толгойг гаднын хүмүүсийн сонирхлыг татах гэсэн зорилгоор олон нийтэд зарлахгүй байхыг уриалсан юм.

Хуульд байлдааны бууг ашиглахгүй гэсэн заалт орсон тохиолдолд иргэдийн өмч болох буугаа хэрхэх талаар тодруулахад "Тухайн хүний өмч болохоор шууд хурааж авахгүй байх. Тухайн хууль боловсруулагчид байлдааны бууг яах талаар шийдэх байх. Миний хувьд тухайн буугаа зарахгүй, хадгалах ч юм уу эсвэл зэвсэг засварын газарт засуулж ангийн буу болгож болно" гэв.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.