2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Учрал: Хүнийг үндэслэлгүйгээр гүтгэж гүжирдчихээд ингээд л нэг захиа бичсэн болоод өнгөрчихдөг

Н.Учрал: Хүнийг үндэслэлгүйгээр гүтгэж гүжирдчихээд ингээд л нэг захиа бичсэн болоод өнгөрчихдөг

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Нэгэн үе "Тимон" нэрээр уран бүтээл туурвиж, хөгжилтэй, хайр дурлалыг өгүүлэх хип хоп дуугаар хүүхэд залуусыг байлдан дагуулж явсан эрхэм  бол Н.Учрал. Түүнийг уран бүтээлээр нь уншигч та бүхэн андахгүй сайн танина.

Сүүлийн жилүүдэд тэрбээр боловсролын салбарт өөрийн орон зайг олж харсан дуучин залуу маань эргэлт буцалтгүй эрдэм номын үйлст биеэ зориулж байгаа. 2010 онд “Royal Academy” нэртэй хувийн сургууль байгуулан удирдаж яваа.

Тэгвэл сүүлийн үед түүнийг гүтгэсэн мэдээлэл цахим сайтаар цацагдах болжээ. Үүний талаар Н.Учрал өөрийн цахим хуудаснаа "Хүнийг үндэслэлгүйгээр гүтгэж гүжирдчихээд ингээд л нэг захиа бичсэн болоод өнгөрчихдөг хорвоо юм байхдаа. Олон удаагийн дайралт, гүтгэлэгийн чанартай мэдээ,мэдээллийг би дуугай өнгөрөөж явлаа. Сүүлийн үед эрээ цээргүй загнаж буй зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын ёс бус үйлдэл хэрээс хэтэрч буйг хараад тэвчсэнгүй. Манай нэг шинэ сэтгүүлч хүүхэд учраа мэдэхгүй үндэслэлгүй юм бичсэн байна, бараг л ой санамжаа алдсан байна гэх нь холгүй инээдтэй зүйл ярьж суухдаа энэ сэтгүүлчид ер нь гүтгүүлсэн хүнийгээ бодож үзсэн удаа бий юу???

 

www.fact.mn гэж сайтын 2014 оны 2-р сарын 26- нд бичсэн үндэслэлгүй мэдээг “HOT NEWS” гэж сайтын бас л нэгэн “шинэ сэтгүүлч хүүхэд” /сэтгүүлийн редакц ингэж тайлбарлав./ шинээр найруулаад бичсэн нь 20000 хувь нэгэнт тараагдаад дууссаны дараа “Бид залруулга бичнэ, Уучлаарай” гээд гайхаад сууж байж болох уу???" хэмээн бичжээ.

Мөн тэрбээр "Эцэг эхээс өгсөн их хүмүүжлээр би бурууд хутгалдаж бусдыг гүжирдэж залилж хуурч мэхэлж явсангүй. Хар тамхины хэрэгт холбогдох нь байтугай харж үзээгүй. Хүний амийг мөнгөөр хааж хулгайч шиг явах шаардлага надад огт байхгүй. Эцэг эхийнхээ голомтонд охид хүүхнүүд авчирч эрээ цээрээ алдах ёс суртахуун лав байхгүй.

 

Гэр бүлээ эрт зохиож 2 хүүхдийн аав гээд хариуцлага үүрээд явж буй зүгээр нэг монгол залуу руу яах гэж ингэж дайрна вэ. Мөрөөрөө ажлаа хийгээд өөрийнхөө ачааг дийлээд өрөөл бусдын ачааг дэмнээд явж буй надтай та нар юу булаацалдаад байгаа юм бэ? “Нам дагаж ам тосдсон” нэг ч өдөр надад байхгүй. Олигархийн хүүхдүүд гэдэг томъёололд чинь би лав зохихгүй байх. 1990 оноос хойш нэг ч өдөр төрд ажиллаагүй хүн яагаад “Олигархи” болчихдог байна? Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч яваа аав шиг минь олон бизнесийн салбарынхныг олигархийн дансандаа оруулах уу?

 

2004 онд миний аав Н.Ням-Осор УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд өрсөлдөж байсан бусад нэр дэвшигчид нь “Энэ Н.Ням-Осор чинь ядуу амьтан ш дээ. Нэг муу сургуулийн захирал юу юм бэ?” гээд дайрч давшилдаг байснаа өнөөдөр болохоор “Найгүй баян”, “Олигархи” гэж бичихээр нь гайхах юм. Үгийнхээ утгыг ойлгож байж учрыг нь яривал сайн юмсан. Өнөөгийн нийгэмд идэвхтэй амьдрах их хэцүү болжээ. Гудамжинд алхаж явахаар гуйлгачин гээд тоохгүй, машин унаад явахаар баян гээд үзэхгүй, “Супер студент” шалгаруулаад гадаадад үнэгүй сургахаар явуулахаар “Рекламдлаа.,” гэнэ. Монголын хүн бүр тэгвэл жил бүр 10 оюутан гадаадад үнэгүй сургаж “РЕКЛАМД!!!” гэж уриалмаар байна.

 

Иймээс намайг үндэслэлгүйгээр гүтгэж нэр хүндэд маань санаатайгаар халдсан “HOT NEWS” сэтгүүлийн №124 дугаарын “Найгүй баяны НО-той хүү” мэдээлэл, www.fact.mn сайтын 2-р сарын 26-ны “Н.Учралын зүрхэнд “шар ус” хуруулдаг “но” гарчигтай мэдээлэл, www.wikimon.mn сайтын 2-р сарын 24-ны “Нам дагасан олигархийн хүүхдүүд Н.Учралаар дуусах уу?” гарчигтай мэдээллүүдийг үндэслэн тус байгууллагуудыг холбогдох хуулийн байгууллагад нь шалгуулж нэр хүндээ сэргээлгэхийг хүсэж байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn