2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай холбогдох хэрэг шүүхэд очжээ

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай холбогдох хэрэг шүүхэд очжээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэргээр шалгаж байсан. Тэгвэл уг хэргийг прокурорын байгууллага хянаж, яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Ингэснээр Сүхбаатар дүүргийн шүүхээс хэрэгтэй 30 хоногийн дотор танилцаж, шүүх хурлын товыг зарлах юм. Тэрбээр Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэн юм. Түүний захидлын дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлтийг тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирүүлсэн юм. Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо  мэдэгдсэн билээ. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъяны үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн хэмээн үзэж  шалгаж эхэлсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.