2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр төрийн ордонд “муудалцав”

Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр төрийн ордонд “муудалцав”

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр төрийн ордонд “муудалцав”

 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхий прокурор Д.Дорлигжав гэх хоёр эрхмийн дунд томоохон ангал үүссэн бололтой.

Хэдийгээр тэд хууль зүйн салбартаа нөлөө бүхий хүмүүс ч өнгөрсөн оны сүүлээс эхлэн салбарынхаа байр, байшингийн асуудлаас болж муудалцаж эхэлсэн. Гэтэл өдгөө таарамжгүй байсан сэтгэл нь зад үсэрч өчигдөр Төрийн ордонд муудалцан, “чи, би”-дээ тулсан талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.

Уг нь Х.Тэмүүжин сайд салбартаа нэлээд шинэчлэл хийж байгаа хэмээн ам бардам байдаг. Гэвч сайдын санаачилсан шинэчлэлийн хүрээний ажлууд зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Ядахад суурь буюу Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Мөрдөх албаны тухай хууль батлагдаагүй байхад Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжээд эхэлчихсэн. Тэгэхээр хэрэгжилтийг нь хэрхэн хангах нь тодор­хойгүй болоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл шинэ, хуучин хуулийн хооронд тодорхой зөрчлүүд, хууль зүйн байгууллагуудын хооронд ойлголцлын зөрүү гарснаас сайд, прокурор хоёрын дунд маргаан дэгдсэн хэрэг.
Тодруулбал Д.Дорлигжав прокурорын оруулсан саналыг Хууль зүйн сайд шинэчилсэн зарим хуульдаа тусгаагүйгээс болж өдгөө цагдаагийн байгууллага дээр, дооргүй хөлөө олохгүй бэдэрч байгаа юм.

Тиймээс сүүлийн хэдэн өдөр Ерөнхий прокурор хэвлэл мэдээллийнхэнд их л нээлттэй болж, өөрийнхөө санаа бодлыг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх болсон нь сайдын “гэдэнг” хөдөлгөж эхэлсэн учраас тэдний маргаан улам ширүүсэж Төрийн ордонд муудалцахад хүргэжээ.
Түүнчлэн шинэ хуулиар цагдаа, цагдаагаа шалгах болсон нь олны эг­дүүцлийг хүргээд байгаа юм.

Уг нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарыг шалгадаг байсан. Гэтэл хуульд өөрчлөлт орсноороо АТГ албан тушаалын хэргийг шалгахаар болсон. Харин ахуйн шинжтэй гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгана гэж заасан.

Ерөнхий прокурорын бас нэгэн шүүмжлэлийн бай нь Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн газар гэсэн хоёр агентлагийн ба­гагүй алба, хэлтсийг Цаг­даагийн Ерөнхий газрын удирдлага, хэлтэс рүү та­раасан явдал юм. Уг нь түүний хэлж буйгаар цэвэр мэргэжлийн хү­мүүсийн хийдэг ажлыг захир­гааны эрх мэдэл рүү шилжүүл­чихээд байгаа ажээ.

Аливаа шинэчлэлийн явцад шинэ болон хуучин хуулийн арга барилын зөрчил зайлшгүй гардаг гэдгийг уг нь энэ салбарынхан сайн мэддэг. Түүгээр ч зогсохгүй энэ мэтийн зөрч­лийг хууль хэрэг­жүүлэгч, са­хиу­­лагч байгууллагууд ту­х­ай бүрт нь арилгаж, ойл­голцон, нэгдсэн тайлбар, ойлголтод хүрэх ёстой гэж үздэг.

Харамсалтай нь дээр дурьдсанчлан Эрүүгийн бо­­­лон Эрүүгийн байцаан шийт­гэх хууль, Мөрдөх албаны тухай хууль батлаг­даагүй байхад Цагдаа­гийн албаны тухай хууль хэрэгжсэн, хуучин, шинэ хуулийн нэр томъёоны зөрчил байгаа зэргээс үүдэн хууль зүйн салбарын “томчууд” хөлөө жийлцэж эхэллээ.

Тэдний ийнхүү шинэч­лэлээс үүдэлтэй мар­гаа­ныг ажиглаж буй олон нийтийн хувьд “Монгол Улсын хууль зүйн систем гацахгүйгээр ажиллах ёс­той” байтал дарга нарын мар­гаан хэ­рээс хэтэрч хууль хэрэг­жүүлэгч болон са­хиулагч байгууллагууд үнд­сэн үүр­гээ умартах вий хэ­мээн сэ­рэмжлэх болжээ.

Р.Саруул

 

Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр төрийн ордонд “муудалцав”

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.