2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Я.Содбаатар: Олон улсын худалдааны байгууллагын хөнгөлөлт, чөлөөлөлтийг манайх эдэлж чадахгүй байна

Я.Содбаатар: Олон улсын худалдааны байгууллагын хөнгөлөлт, чөлөөлөлтийг манайх эдэлж чадахгүй байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Я.Содбаатар: Олон улсын худалдааны байгууллагын хөнгөлөлт, чөлөөлөлтийг манайх эдэлж чадахгүй байна

 

Худалдааны хуулийн тухай ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Я.Содбаатараас цөөн асуултад хариулт авлаа.


-Хуулийн төслийн гол ач холбогдол нь юу вэ?

Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болсон. Ингэхээр гадаад, дотоод худалдаанд эрхзүйн орчинг тодорхой болгох шаардлага үүсч байгаа юм.  Хэрэглэгчдэд хүрч буй бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг төрийн бодлогоор зохицуулна. Иргэдэд чанартай бараа бүтээгдэхүүнээр үйлчлэхэд хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн худалдаагаар дамжуулж үндэсний эдийн засгийг хамгаалах юм. Худалдааны бүртгэл мэдээллийг ойлгомжтой болгох ёстой. Одоогийн байдлаар худалдаа чөлөөт хэлбэртэй байгаа учраас Олон улсын худалдааны байгууллагын дэлхийн улс орнуудад үзүүлдэг хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлж чадахгүй байна. Далайд гарцгүй орны хувьд, олон улсын Худалдааны байгууллагын өмнө хүлээсэн эрх үүргээ биелүүлж, үзүүлж байгаа хөнгөлөлт, боломжоос нь хоцрохгүй байх хэрэгтэй. Сүүлийн үед чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг их борлуулж байна. Тиймээс чанаргүй барааг зах зээлээс эргүүлэн татах тухай хуульд заасан байгаа. Ингэхдээ бизнес эрхлэгч болон хэрэглэгчийн эрх ашгийг зөрчихгүйгээр яаж шийдвэрлэх вэ гэдэгт анхаарал хандуулна. 

-Худалдааны хуульд бараа, бүтээгдэхүүний үнэ зохицуулах талаар заалт орсон уу? 

Засгийн газраас үнэ зохицуулах талаар их ярьж байна.  Уг нь их болгоомжтой хандах ёстой л доо. Зах зээлийн харилцаанд нэг улс төрийн хүчний эрх ашгийг хамгаалж оролцож болохгүй. Үнийг зохицуулах нэрийдлээр төсвөөс мөнгө гаргаж байгааг бид мэднэ. Эргээд цөөн компанийг ивээн тэтгэлээ гэсэн хардалт дагуулдаг. Үүргээ гүйцэтгэж чадахгүй байх тохиолдол ч бий. Тиймээс Худалдааны тухай хуульд төр үнийг зохицуулахдаа хэрхэн оролцох ёстойг тусгаж өгсөн байгаа. Хуулийн хүрээнд бөөний болон жижиглэнгийн худалдаанд тавих шаардлага тодорхой байгаа.

-Зах зээлийн хуулиар явж байгаа худалдааг хүчээр зохицуулах нь хэр тохиромжтой вэ?

-Зах зээлийн харилцаанд шилжсэн ч гэсэн Үндэсний худалдааны актаар зохицуулж ирсэн. Манайд ганзагын наймаа түгээмэл. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөх нь ч бий. Гадаад худалдаан нэлээд их мөнгөн дүнтэй худалдаа хийдэг болсон. Хууль  эрх зүйн нарийн зохицуулалт байхгүйгээс манай аж ахуйн нэгжүүд, иргэд хохирч байгаа тал бий. Наад зах нь гадаад худалдааны гэрээ хэлцэлийн талаар хангалттай ойлголт байдаггүй. Тиймээс Засгийн газраас гадаад худалдааны гэрээний загварыг баталж өгөх нь зүйтэй гэсэн санал хуулийн төслийг санаачлагчаас гарсан. Худалдааг олон улсын стандартын дагуу эрхлэх нь  зөв.  Энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт болно гэж бодохгүй байна.

-Хариуцлагыг ямар журмаар тооцох вэ?

-Одоогийн үйлчилж байгаа хуулиар чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, иргэдийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр торгодог. Худалдааны тухай хуульд мөнгөн торгуулийн дүнг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд хэд хэдэн  хуульд нэмэлт өөрчлөлт орох байх.

Ц.Бүүвэй

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.