2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Чалкогийн төлөөлөгчид Д.Ганхуяг сайдаас "Хамтарсан засаг" асуучаад буцав

Чалкогийн төлөөлөгчид Д.Ганхуяг сайдаас "Хамтарсан засаг" асуучаад буцав

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

 

Хятадуудад Монголын нүүрс чухалуу гэвэл 2011 онд "тийм" гэж хариулж байсан бол одоо "тийм ч чухал биш" хэмээн бардам хариулж байна. Хятадын хүнд үйлдвэрүүдийг Австрали, Индонезийн нүүрс хангаж байгаа бөгөөд хойд Хятадын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүнд үйлдвэрүүдийн коксжсон нүүрсний хэрэглээг Монголоос авч байсан хэдий ч одоо байдал эсрэгээрээ болж Киргизстанаас хямд чанартай нүүрсийг төмөр замаар зөөж эхэлсэн нь Монголын нүүрсний зах зээлийг дампуурхад хүргэсэн билээ.

Хятадууд хамгийн их сонирхож худалдаа хийх эхний шалгуур нь улс төрийн нөхцөл байдал гэдгийг хэн бүхэн мэдэх ч хэлэх зүрхгүй байдаг. 4 жилийн хугацаанд ярьсан тохирсон бүхэн нь салхинд замхардаг Монголоос нүүрсээ зөөх үү? эсвэл энэ байдлыг бизнестээ ашиглаж хямд үнийг зохиомлоор бий болгох нь урт хугацаанд улсын зорилт зорилгоо тодорхойлдог Хятадын бодлого гэлтэй.

Киргизстан Монголыг бодвол хамаагүй сайн дэд бүтэцтэй буюу төмөр замтай, гэхдээ улс төрийн нөхцөл байдал хэцүү. Ойр ойрхон төрийн эргэлт гардаг. АНУ болон Оросын нөлөө асар их, их гүрнүүдийн зөрчил маргаан ихтэй байдаг нь Монголчууд нүүрсээ борлуулах таатай боломж хэдий ч Киргизээс ч илүү найдваргүй тогтворгүй засагтай Монголчуудтай наймаа хийх нь ёстой галзуу хүнтэй өдрийг барж буй мэт сэтгэгдэл Хятадуудад төрдөг нь мэдээж юм.

Үүнээс гадна одоогийн байдлаар Монголд Америкийн нөлөө асар өндөр байгаа. Америкт төгссөн "ардчилал ардчилал" хэмээн байнга шахуу улиглаж суудаг Ерөнхийлөгчтэй, мөн сайдууд нь ихэнх нь АНУ-ын бага дунд төрөл бүрийн боловсрол эзэмшсэн байдаг бөгөөд түүний нам Монголд эрх барьж байгаа нь Хятадууд Монголд тийм ч таатай хандахгүйн бас нэгэн шалтгаан болдог хэмээн геополитикчид үздэг юм.

Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Далай ламыг хүлээн авч уулзсан нь Хятадуудын дургуйг ихээхэн төрүүлж АНУ-д "де марш" хийн эсэргүүцэл үзүүлхэд хүрсэн бөгөөд цаашид Америкын талыг баримтлагчид Монголын төрийн эрхэнд байгаа энэ үед ямар нэгэн худалдааны томоохон гэрээ хийж өөрчлөлт гаргаж, ахиц дэвшил гаргах сонирхол огт байхгүй болхыг мөн нотлож байгаа байна.

Хятадын төрийн өмчид Чалко хэмээх нүүрсний худалдаа наймааг бүхэлд нь хариуцдаг компанийн төлөөлөгч нар "CoalMongolia2014" чуулга уулзалтад хальт орж ёсолчоод гарсан бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуягтай хэдхэн үг солиод гарсан байна. Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар Чалкогийн боссууд "Монголчууд хэзээ хамтраад засаг төрөө байгуулах вэ?" гэсэн товч бөгөөд тодорхой гүн утга агуулгатай асуулт асуусан бөгөөд Монголын эрх барих түвшний улс төрчидтэй нэгэн зэрэг нэгэн тохироог хийхээс нааш хөдлөхгүй бөгөөд нэгдэж нийлээд хэлэлцээний ширээний ард суухыг хүлээж байгаагаа ч үүгээр илэрхийлсэн байх боломжтой талаар цахим ертөнцөд яригдаж эхэлсэн байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.