2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна

 

Энэ сарын 18- аас 24-ний өдрүүдэд УИХ –ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт баруун бүсийн тулгуур төв, өөрийн сонгогдсон тойрог Ховд аймагт ажиллаж байна. Мөн энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэбат, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ХАХНХ-ийн дэд сайд Э.Тамир нарын айлчлал, арга хэмжээнүүд давхацсан нь онцлог байлаа.


Аймаг орон нутгийн хувьд УИХ дахь 2 бүлгийн дарга нар, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн айлчлал давхцаж байгаа нь орон нутгийн хөгжилд тулгамдаж буй олон асуудлыг газар дээр нь хамтаар үзэж харж, цаашид шийдвэрлэхэд илүү дөхөмтэй, давуу талтай гэж онцлохоор байна.  21-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Ховд хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ, Засгийн газрын төлөөлөл болон ард иргэдэд танилцуулах тайлан хуралд оролцож санал бодлоо солилцлоо. Улсын төсвөөс 1,3 тэрбум орчим төгрөг буюу нэлээд их төсөв зарцуулан гадны мэргэжлийн байгууллагаар хийлгэж буй уг төлөвлөгөөг эрх ашиг нь хөндөгдөх нийгмийн сегмент, ард иргэдээр сайтар хэлэлцүүлж, саналыг тусгах, цаасан дээрээс ажил болгоход онцгойлон анхаарахыг С.Бямбацогт дарга санууллаа.

Мөн 21-ны өдөр бусад албаны хүмүүсийн хамтаар аймгийн төв дэх Битүү худалдааны төвийн нээлтэнд оролцож жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Үргэлжлүүлэн 2014 оны төсөвт 0 дүнтэй тусгагдсан буюу царцсан барилга объектуудаар орж, удааширсан, зогсонги байдалд орсон шалтгаануудыг тодруулж, цаашид ямар арга хэмжээг авах шаардлагатай байгаа талаар тус аймагт ажиллаж буй Засгийн газрын зарим сайд нар болон УИХ- дахь олонхийн бүлгийн дарга Б.Эрдэнэбат нарт танилцууллаа.

Ховд аймгийн хувьд 2007 оноос хойш төсвийн хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, маш олон барилга байгууламж, дэд бүтцийн байгууламж хийгдсэн нь аймгийн хөгжлийг олон алхам урагшуулсан юм. Олон ястны өлгий нутаг, хөдөлмөрч тэмцэгч чанар шингэсэн уг аймгийн хувьд төвөөс алслагдмал байдал нь амьжиргааны өртөг зардалд шууд нөлөөлж байдаг ч бүх сум нь эрчим хүчинд холбогдож, 200 гаруй км авто зам тавигдаж, эрүүл мэнд, боловсролын салбар, нутгийн удирдлагын барилга байгууламж олноороо шинэчлэгд бий болсон аймаг юм. Шинэ дулааны станц, гэр хорооллын цэвэр бохир усны шугам сүлжээний ажил, баруун бүсийн хүүхдийн парк зэрэг томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна.

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна
Бусад аймгуудад байхгүй том паркыг Ховдчууд бүтээж чаджээ. Хаана ч байхгүй хямд үнэ буюу 1 тоглоом нь 1000 төгрөгийн тарифтай тус паркаар зөвхөн өнгөрөгч онд гэхэд 140000 хүүхэд залуус үйлчлүүлжээ. Мөн зуны цагт 8 настай балчираас 80 настай ахмадууд, залуу үр хүүхэд, ач гуч, найз нөхдөө дагуулан очиж амарч зугаалдаг гол газар нь болсныг нутгийн удирдлагууд онцолж байлаа. Энэ мэтчилэн олон давуу тал, хийж бүтээгдсэн зүйл Ховд аймгийн өнгө төрх, өөдрөг жавхааг нэмж байв.

Өмнөх парламентын үеэс бодлого болгон дэвшүүлсэн төсвийн хуулийн үр дүнд орон нутаг бие даан зарцуулах төсвийн хэмжээ эрс нэмэгдэж 2013, 2014 онуудад тус бүр 11 тэрбум төгрөг хуваарилагдсан билээ. Уг төсвийг оновчтой, хүртээмжтэй, үлдэцтэй зүйлд зарцуулах, иргэдэдээ нээлттэй ил тод байлгах, ингэхдээ ор нэрийн төдий саналыг авсан байдлаар ач холбогдол багатай зүйлд зарцуулахгүй байхад анхаарах нь чухал юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn