2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Орчин цагийн галсан

Орчин цагийн галсан

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Орчин цагийн галсанХамгийн  өөдгүй  урвагч  л  хамгийн  заналт  дайсан  болдог”  хэмээх  хуучны  нэгэн  үг  байх.  Дайсан  гэдэг үг  эрх  чөлөөт  нийгэмд  амьдарч  буй  бидэнд  сүржин сонсогдож мэдэх ч үзэл бодол, хувийн эрх ашгаа урьтал болгож нийтийн эрх ашгийг хөсөрдүүлж буй хүмүүст энэ үгийг  хаяглахад  хоосон  сүржигнэл болтлоо  үнэ  цэнээ алдаагүй байх.Нэгэн  цагт  МАН  хэмээх  том  намын  хажуу бөөрөнд  хавчуулагдаж,  хоолондоо  хүрэх  гэж  зүтгэж,  тэмцэж явсан   хүний   нэг бол УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Түүнийг МАН-ын Удирдах зөвлөлд данстай явсан гэдгийг БНН-ын дарга  Б.Жаргалсайхан  гэрчлээд  байгаа.  Монгол хүний  зан  араншингийн  нэвтэрхий  толь  ч  гэж  нэрлэж болох  “Тунгалаг Тамир” роман дээр Итгэлт баяны зарц Галсан  гэж  нэг  нөхөр  гардаг.  Тэрбээр  Ардын  хувьсгал ялсны дараа гүүгээ сааж буй Итгэлт баян дээр согтуу давхиж  ирэн  агсам  тавьж,  нэгэн  цагт  тэтгэж  явсан буянтнаа хэлэх, хэлэхгүй үгээр дайрч давшилдаг. Харин энэ цаг үеийн Галсангийн дүрд өдгөө УИХ дахь АН-ын бүлгийн  дарга  Д.Эрдэнэбат  тодроод  байна.  Мань  эр зөвхөн  Галсангийн  дүрд  тоглоод  зогсохгүй  эрх  мэдэл,албан тушаалд хүрснээсээ хойш ганцаарчилсан тоглолт  хийхийг илүүд үздэг болоод удаж байна. Тэрбээр “УИХ-д суудалгүй  жижиг  намуудыг  татан  буулгах  хэрэгтэй”хэмээн  мэдэгдсэн.  Нэгэн  цагт  АН  УИХ-д  суудалгүй шахам  явахад  хэлээгүй  үгээ  эрх  мэдлийн  өндөрлөгт гарсныхаа дараа хэлж буйг нь бодохоор хөөрхий Галсан ч түүний хажууд жудагтайд орно шүү.


УИХ-ын  гишүүн,  УИХ  дахь  намын  бүлгийн  дарга болохоор  түүний  дээрх  үг  АН-ын  байр  суурь  болж нийгэмд  хүрсэн.  Жижиг,  том,  гишүүнтэй,  гишүүнгүй нэгэнт  л  Дээд  шүүхээс  үйл  ажиллагаа  явуулах  эрхээ  авсан намууд түүний “хорлон”-той үгийг зүгээр сонсоод өнгөрөхийг  хүссэнгүй.  Ямар  сайндаа  Бүгд  найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Миний байгуулсан намыг муухай  харагдуулж  байгаа “шүгэл”-ээ  зайлуулаарай” хэмээн АН-ынханд анхааруулж байх вэ. Харин   Д.Эрдэнэбат   УИХ-д   суудалгүй   намуудыг тараах  тухай  үгээ  жижиг  намуудыг  сэрээх  гэж  хэлсэн хэмээн   хошин   шогийнхон   ч   ичмээр   тайлбараар цайруулахыг оролдсон ч “Даравгараас унасан үг дараа төрөлд ч дагадаг” гэгч л болоод үлдэв. АН-ынханд сөрөг оноо авчирсан түүний үг, үйлдэл бүхэн хүн нь өөрөө хэн бэ  гэдгийг  л  нийгэмд  улам  тод  томруунаар  таниулаад  байна. Ерөнхийлөгч   Ц.Элбэгдорж  “Том   төрөөс   ухаалаг төр  рүү”  хэмээн  уриалж, Засгийн  газар  дахь УИХ-ын гишүүн  сайдуудын  “давхар  дээл”-ийг  тайлах асуудлыг  хөндсөн.Түүний санаачилгыг дэмжиж УИХ-ын гишүүн, Засгийн газрын   сайдуудын давхар дээлийг тайлах  тухай  хэлэлцүүлэг өрнөж   эхэлмэгц  УИХ дахь  АН-ын  бүлэг  таван  хоногийн  завсарлага  авч  байгаагаа мэдэгдэж, намрын чуулган өндөрлөсөн. Гэтэл УИХ дахь  АН-ын  бүлгийн  гишүүд  хэзээ,  хэрхэн  завсарлага  авах  тухайд  АН  дээр  яригдаад  хаана  шийдсэнийг  ч  одоог  хүртэл  мэдэхгүй  явна.  Гэтэл  УИХ  дахь  АН-ын  бүлэг  таван  хоног  завсарлага  авах  тухай  шийдийг  мөн  л намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ганцаараа гаргасан  юмсанж.

Ганцаараа бүх шийдийг гаргаж, ганцаараа бүх л  тоглолтын  гол  дүр  байхын  төлөө  ичгүүргүй  аашилж чадах  зан  чанар  нь  эрх  мэдэлд  хязгааргүй  дуртай, өөдгүй,  аймхай,  хуурамч,  увайгүй, зөвхөн өөрийн  эрх ашгийн төлөө бусдыг дэвслэх цэвдэг нэгэнд л байдгийг Итгэлт  баяны  зарц  Галсангийн  дүрээр  Ч.Лодойдамба асан нүдэнд харагдтал дүрсэлж бичсэн байдаг. Сайдууд  “давхар дээл”-ээ  тайлснаар    төрийн хуваарилалт, үүрэг, хариуцлага, төрийн ажлын уялдаа холбоо  цаашилбал  улс  орны  хөгжил,  ирээдүйд    гээд  олон  үйл  явцад  эерэг  үзүүлэлт  авчрах  байв.  Төр  ч  эзэнтэй болох байв. Бас хариуцлагатай болох байлаа.  Төрийн ажлын чиг үүрэг, хариуцлага гээд олон асуудал  цэгцэрч зааг ялгаатай болох байв. Харин Д.Эрдэнэбат гэдэг хүнд л энэ бүхэн ямар нэгэн сэжмээр халгаатай  болоод  ирж.  Хэдийгээр  юу  гэдгийг  нь  бид  өнөөдөр  мэдэхгүй ч маргааш тодрох биз ээ. Нууц юм гэж илрэх зүйлийг  л  хэлдэг  гэдгийг  эрх  баригч  намын  УИХ  дахь бүлгийг  толгойлоод  сууж  байгаа  хүн  мэдэх  байлгүй дээ. Ганцаарчилсан тоглолт бүхэн нь байгаа онодоггүй энэ  хүнээр  дахиад  хоёр  жил  УИХ  дахь  намын  бүлгээ даргалуулбал  АН  дараагийн  сонгуульд  ёстой  л  “татан буугдах  жижиг нам”-ын  жагсаалтад  автоматаар  гулсан орох биз ээ.

Орчин цагийн галсан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn