2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » "Хүннү Эйр" Парис нисэх бэлтгэл хийж байна

"Хүннү Эйр" Парис нисэх бэлтгэл хийж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

"Хүннү Эйр" Парис нисэх бэлтгэл хийж байна

 

Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани ирэх зун анхныхаа уртын нислэгийг Парис хот руу хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тус компани нь өмнө нь “Mongolian Airlines” гэх нэртэй байсан бөгөөд А319 онгоцоор үйлчилдэг байсан юм. Тэгвэл 2015 оноос эхлэн А330-200 онгоц худалдан авахаар төлөвлөж байгаа юм байна. Ямартай ч “Хүннү эйр” компани зургаадугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 29-ний өдрүүдэд долоо хоногт хоёр удаа Парисын нислэгийг үйлчлүүлэгчдэдээ санал болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ нь Монголын агаарын нислэгийн түүхэн дэх Улаанбаатараас шууд Парис орсон анхны нислэг болох юм байна. Өмнө нь МИАТ компани Улаанбаатараас Берлиний чиглэлд нислэг үйлдэж байсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.