2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа


Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Гурван аймгийн есөн суманд тархаад буй малын шүлхий өвчний тархалтыг зогсоох хүрээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлав.

Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан шүлхийн тархалт буурч эхэлсэн бол Дорноговь аймагт өсөх төлөвтэй байна.  Захирамжийн дагуу хоёрдугаар сарын 14-нөөс нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Мөн орон нутгаас амьд мал, малын гаралтай түүхий эд оруулах, нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны үзэсгэлэн, уралдаан зохион байгуулахыг түр хугацаагаар хориглолоо гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

 

Түүнчлэн Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргээр дамжин өнгөрдөг улсын чанартай авто замуудад хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах, нийслэлийн нутаг дэвсгэр дэх малыг богино хугацаанд вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн есөн сумыг хамраад байгаа шүлхий өвчний тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардлын дөрвөн тэрбум 832 сая төгрөгийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын багцаас гаргахаар болсон.

 

Одоогоор Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан шүлхийн тархалт буурч эхэлсэн бол Дорноговь аймагт өсөх төлөвтэй байгаа талаар холбогдох газраас мэдээлсэн. Түүнчлэн шүлхийн тархалтыг бууруулахын тулд хамгийн гол нь хорио, цээрийн дэглэмийг чанд сахих хэрэгтэй гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга, Ерөнхий малын эмч Т.Баатар Блумбергт өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.