2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН гишүүдээ хамгаална

МАН гишүүдээ хамгаална

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

“Иргэний эрх нь зөрчигдөж, хэлмэгдсэн гишүүдээ хамгаалах санаачлага” сэдэвт уулзалт Тусгаар Тогтнолын ордны Бага танхимд боллоо.  Үзэл бодол, намаар ялгаварлан иргэдийн эрх ашгийг хөндөх явдал их байгааг уулзалтад оролцсон төлөөлөгчид онцолж байна. Тиймээс МАН-ын зүгээс эдгээр иргэн, гишүүд дэмжигчдээ хамгаалж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

 
Эрх баригчдын зүгээс өөрсдийнх нь бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан иргэдийг айлгах, дарамтлах, хорих, цагдах, зэргээр эрхийг нь хязгаарлах үйлдлүүд сүүлийн үед эрчимтэй явуулж буйг эсэргүүсэн иргэд, төрийн бус байгууллага болон МАН-ын гишүүд санаачлан энэхүү уулзалтыг зохион байгуулж буй юм.
 
Уулзалтын үеэр “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдлийн багцын хууль бус зарцуулалтын асуудлыг сөхөж, эрүү үүсгэн шалгагдаж байгаа  иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал”, сонгох сонгогдох эрхээ эдэлж чадахгүй, эрх нь зөрчигдсөн иргэд мэдээлэл хийсэн. Тодруулбал: Монгол Улсын иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2013 оны төсвийн багцад тусгагдсан 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шаардсан баримт дэлгээд байсан юм. Тэд энэ асуудалтай холбогдсон зарим эх нотлох баримтыг Төсвийн хууль тогтоомж, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжинд нийцэж зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр холбогдох хууль хяналтын байгууллагаар магадлан шалгуулахаар хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийг нь гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган Эрүүгийн хэрэг үүсгүүлжээ.
 
Энэ мэтчилэн хүнийг итгэл үнэмшил, үзэл бодлынх нь төлөө алагчлан ялгаварлах, хэлмэгдүүлэхгүй байх нь эрх зүйт төр, ардчилсан нийгмийн уг мөн чанар байдаг бөгөөд сүүлийн үед эрх баригчид ардчилсан коммунист нийгэм рүү шилжиж буй мэт үйлдэл, үг авирыг олонтаа гаргаж байгаа талаар хөндөж, цаашид энэ чиглэлээр хэлмэгдсэн, эрх нь хөндөгдсөн иргэдийг хамаалах зохион байгуулалттай хөдөлгөөн, санаачлагыг өрнүүлэх талаар ярилцсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn