2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ц.Бат: С.Билэгсайхаан, чи нэг охинд хамт хоночих, гурван өрөө байр өгье гэсэн биз дээ

Ц.Бат: С.Билэгсайхаан, чи нэг охинд хамт хоночих, гурван өрөө байр өгье гэсэн биз дээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Ц.Бат: С.Билэгсайхаан, чи нэг охинд хамт хоночих, гурван өрөө байр өгье гэсэн биз дээ

 

Твиттерт тэнэг хүн байдаггүй гэгчээр өөр өөрсдийн орон зайдаа хэрэндээ л цэцэрхдэг. Зарим хүн хэрүүл гэгчийг эндээс л харах юм гэж толгой сэгсэрч суудаг бол өнөөдөр үүнээс илүү хэрүүлийг үзсэнгүй хэмээн гайхширч сууна. Манай улсын хамгийн их хэрүүлтэй газрын нэг бол яах аргагүй МИАТ. Олон хүний нүд, шүлс орсон энэ газраас ямар хэмжээгээр мөнгө угааж, олж болдогийг өмнөх удирдлагуудын жишээн дээрээс харж болно.

 

Хэдийгээр тэдгээр эрхэмүүд зохих ёсны шийтгэлээ аваад явж байгаа ч үүнд нь сэтгэл дундуур явдаг хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь инженер Ц.Бат. Тэрбээр Соёл спортын сайд Ц.Оюунгэрэлийн дүү бөгөөд өнөөгийн МИАТ-ыханы эсрэг чангахан дуугарчихдаг нэгэн. Тиймдээ ч МИАТ”-ийн Бодлого, төлөвлөтийн газрын дарга С.Билэгсайхантай нэлээд ам муруйж, бие биенийхээ идсэн уусаныг нь дэлгэв.


Ц.Батын ярьж байгаагаар С.Билэгсайхан нь охинтой нийлж мөнгө идсэн бололтой. Түүнд баримт нь байгаа гэнэ. Бас С.Билэгсайхан, “Нэг охинд хамт хоночих, гурван өрөө байр өгье” гэсэн талаар ч цухуйлгаад авлаа. Харин С.Билэгсайхан үүнд ямар нэг тайлбар өгөлгүй “Таныг явсны дараа хэрүүл хараалын дэв зайлж ашигтай ажилласан.

Тэр байтугай амжилт олно оо” гэж хариулжээ. Тэдний хэрүүлийн дотор Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ар хийж байгаа тухай ч дурдагдаж, үнэндээ байдгаа дэлгэж орхилоо. Тэр ч бүү хэл, нэгнийгээ буриад, бага ястнаар нь дуудсан тэдний хэрүүлийн доторх хэдэн үг бөөн шуугиан тарид бололтой.

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.