2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, М.Батчимэг нар олон улсын хуралд оролцож байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, М.Батчимэг нар олон улсын хуралд оролцож байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Номтойбаяр нар Австрийн Вена хотноо болж буй Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ыг төлөөлөн оролцож байна. ЕАБХАБ нь дэлхийн 57 орныг эгнээндээ нэгтгэсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэлхийн хамгийн том байгууллага бөгөөд манай улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм.

УИХ-ын гишүүн М.Батчимэг УИХ дахь ЕАБХАБ-ын бүлгийн даргын хувиар тус Ассамблейн Улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хороо болон Ассамблейн Удирдах хорооны хуралд үг хэлсэн байна. Монгол Улсын Их Хурал аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн чиглэлээр ЕАБХАБ-тай хамтран ажиллах, мөн тус Ассамблейн 2015 оны намрын хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахыг зорьж байгаа юм.

Хурлын үеэр УИХ-ын гишүүд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Ранко Кривакопич, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер нартай дээрх асуудлуудын хүрээнд тусгайлсан уулзалт хийсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.