2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Бямбацогт: Н.Алтанхуягийн тавьсан өр сүүлийн 21 жилийнхээс давж гарлаа

С.Бямбацогт: Н.Алтанхуягийн тавьсан өр сүүлийн 21 жилийнхээс давж гарлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

С.Бямбацогт: Н.Алтанхуягийн тавьсан өр сүүлийн 21 жилийнхээс давж гарлаа

 

УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэсэн ажлуудаа танилцууллаа.

Тус бүлэг УИХ-ын намрын чуулганаар 22 хуулийн төсөл өргөн барьснаас гурван нь л хэлэлцүүлгийн шатанд явж байгаа аж. МАН-ын бүлгээс үүнийг эрх баригчдын зүгээс өөрсдөд нь ялгавартай хандсаны илрэл гэлээ. Мөн УИХ-ын гишүүдээс Засгийн газарт 23 асуулга тавьсаны 13-ийг нь МАН бүлгийн гишүүд тавьжээ. МАН-ын бүлгийн гишүүдийн асуулгад таван хариу ирж, үлдсэн асуулгад хариу өгөх хугацаа нь хэтэрсэн. Мөн нийт гишүүдээс намрын чуулганы хугацаанд 349 албан бичгийг холбогдох яам тамгын газарт явуулсан ч 50 орчим хувьд нь ямар нэгэн тайлбар хийгээгүй аж. Үүнд ч мөн сэтгэл хангалуун бус байгаагаа тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлэв.

МАН-ын бүлэг Засгийн газрыг дэмжиж ажилласан гэв

Засгийн газрын өргөн барьсан 12 хуулийн төслийг УИХ дахь МАН бүлэг дэмжиж ажилласан. Мөн алдаатай бодлогыг нь ч засч ажилласан хэмээн тус намын бүлэг үзэж байна. Тодруулбал Оюутолгой компанид гурван тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүлэх байсныг болиулсан, 100 мянган тонн улаан буудайг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх Засгийн газрын саналыг дэмжиж 20 мянган тонн үрийн буудай оруулж ирэх асуудлыг нэмж оруулж ирсэн гэлээ.

Мөн он дамжсан төсөвт өртгийг Засгийн газар 740 тэрбумаар нэмэгдүүлсэн байсныг зогсоож, он дамжсан, төсөв тооцоогүй 243 барилгыг Үндэсний аудитын газраар шалгуулахаар болж, “Авилгажсан төсвийг” МАН бүлэг онилсон. Үүнээс гадна улсын төсвийн өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувь болгох бодлогыг таслан зогсоож чадсан хэмээн тус бүлгийн дарга хэллээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт “Төрийн алба төрлийн алба болж, төрийн албан хаагчдын тоог нэг ч хүнээр нэмэхгүй гэсэн Н.Алтанхуягийн амлалт талаар болж, төрийн алба 68.900 хүнээр бүл нэмсэн байна. Яамдын тоо зургаагаар нэмэгдэж, мэргэжилтны тоо 982, Газар хэлтсийн дарга 116-аар нэмэгджээ. Н.Алтанхуягийн засгийн газар 1991-2013 оны хооронд ажилласан үе үеийн Засгийн газраас хамгийн баян төсөвтэй Засгийн газар байлаа.

 

Төсвийн долоон их наядаас гадна , төсвөөс гадна 7 их наяд төгрөг эргэлдүүлсэн ч өнөөдөр нийгэм эдийн засагт энэ их мөнгөний үр дүнг мэдэрсэнгүй. Зөвхөн “нууцаар” гэсэн тодотголтой Засгийн газар тэтгэврийг 20,000-27,000 төгрөгөөр нэмсэн ч үнийн өсөлтийг гүйцсэнгүй. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн их өрийг тавьсан. Тодруулбал сүүлийн 22 жилд манай улс 2.2 тэрбум ам.долларын гадаад өр зээлтэй байсан. Гэтэл Н.Алтанхуяг сүүлийн нэг жилд 2.1 тэрбум ам.долларын өр тавьж өмнөх 21 жилийнхээс давж гарлаа.

 

Монгол улсын эдийн засаг 2012 оны эхээр 17,5 хувийн өсөлттэй байсан бол өнөөдөр эдийн засгийн өсөлт 11,7 хувь болж буурлаа. Гадаад валютын нөөц огцом унаж 3,7 сарын импортыг хангах л нөөцтэй байна. Н.Алтанхуягийн засгийн газар ДНБ-ний өсөлтийг 18,5 хувьд барихаар төлөвлөж байсан бол 2013 оны эхээр 11,5 хувьтай гарч 61 хувиар төлөвлөснөөс уналаа. Засгийн газар инфляцийг 8 хувь барина гэж тооцсон боловч өнөөдөр 12,5 хувь болж өсөөд байна. Энэ хэмжээгээр үнэ ханш өссөн гэсэн үг. Гадаад худалдааны эргэлт 46 хувь, Нүүрсний экспорт 44,5 хувийн биелэлттэй байна.

 

Төсвийн орлого 7,2 их наядаар төлөвлөсөн ч 2013 оны эхний байдлаар 5,9 их наяд төгрөгт хүрч 1,3 их наядаар төсөв тасарч байна. Энэ бүх эдийн засгийн урвуу үзүүлэлт, хариуцлагагүй хууль зөрчсөн үйлдлүүдийн гол шалтгаан нь Засгийн газар ямар ч тодорхой бодлого, төлөвлөлтгүй улс орныг удирдаж байгааг харуулж байна” гэсэн юм.


Т.Хулан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.