2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Алтанхуяг Б.Насанбаярыг аваад үлдэх үү?

Н.Алтанхуяг Б.Насанбаярыг аваад үлдэх үү?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Н.Алтанхуяг Б.Насанбаярыг аваад үлдэх үү?

 

Өнгөрсөн долоо хоногийн гол сенсаци бол уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хөтөлбөрөөс хасах тухай асуудал байлаа. Одоог хүртэл дээрх асуудалтай гомдол тасраагүй байна.  Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэгчийн ЕБС-иудын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасна гэсэн мэдээлэл нийгэмд шуугиан дэгдээж эцэстээ Засгийн газрын “толгойтой” ярих хэмжээнд хүрсэн.

Үүнтэй холбоотой БШУЯ-ны сайд Л.Гантөмөр мэдэгдэл гаргаж уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс хасахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч асуудал намжсангүй.  Уран зохиол, утга зохиолын эрдэмтэд хэвлэлийн хурал хийж Б.Насанбаярыг буруушааж байгаагаа ч илэрхийлсээр байв. Нэгэнт ийм байдал үүссэн учраас БШУ-ны сайд Л.Гантөмөр Б.Насанбаярыг ажлаас чөлөөлөх чиглэл өгсөн тухай мэдээлэл гарч эхэллээ.  Ийнхүү Засгийн газар уран зохиолын хичээлийг хасна гэж мэдэгдсэн Б.Насанбаяр даргаараа туг тахиж олон түмний бухимдлыг намжаахаар шийджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn