2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Х.Түмэнбаяр 200 тэрбумын хохирол учруулжээ

Х.Түмэнбаяр 200 тэрбумын хохирол учруулжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

 

Хууль бусаар хөрөнгөжиж, хөлжсөн хэрэгт буруутган АТГ-аас Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаярыг шалгаад багагүй хугацаа өнгөрөв. Түүнийг “Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн МҮ-011943 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд овоолго байгуулсан, хулгайгаар нүүрс олборлосон хэмээн буруутгаж байгаа аж. Улсад ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзжээ. Орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компанийн зүгээс “Тавантолгой Транс”, “Цон Лун”, “Сүн Фан”, “Пүшин говь”, “Зун гу мин” зэрэг арав гаруй компаниудад нэг тонн нүүрсийг 5-8 ам.доллараар худалдсан гэх.

Тухайн үед нэг тонн нүүрс “Цагаан хад” дамжин өнгөрөх цэг дээр 90 ам.доллар хүрч байсан гэдэг. Тиймээс “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн оролцоотойгоор орон нутгийн өмчөөс ийм замаар хулгай хийж байсан гэдэг. Тэрбээр алт, мөнгөний дархан мэргэжилтэй нэгэн бөгөөд хувийн компанид мэргэжлээрээ ажиллаж байхад нь “Ажнай” группын захирал Д.Бат-Эрдэнэ танилцаж, түүний тэрбумтан болгох замыг нь зааж өгөн бизнесийн салбарт хөтлөж оруулсан гэх яриа байдаг. Түүнчлэн Х.Түмэнбаярт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэдэг ч хэд хэдэн удаа нөлөө бүхий “том ах” нарынхаа ач буянаар хэргээс сугарч байсан гэлцдэг. Энэ удаад хэргийг хэрхэхийг цаг хугацаа л харуулах үлдэв.


Эх сурвалж www.wikimon.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.