2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Нийслэлээс “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах санал гаргалаа

Нийслэлээс “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах санал гаргалаа

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

 

Сүүлийн өдрүүдэд хурдан морины Дүнжингарав уралдаанд оролцох зорилготой мал ачсан автомашины хөдөлгөөн Улаанбаатар хот руу чиглэсэн мэдээлэл байгаа тул Монгол Улсын Засгийн газрын нэгдүгээр  сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу хоёрдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон Дүнжингарав уралдааныг хойшлуулах саналтай байгаагаа ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэ мэдээллээ. Мөн “Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бүрдүүлэх, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг захиалах шаардлагатай байгаа” гэлээ.   Нийслэлээс “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах санал гаргалаа

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Монгол улсад үйлдвэрлэдэггүй бөгөөд улсын хэмжээнд нөөцөлсөн вакциныг голомтот нутаг дэвсгэрийн малд хийж дууссан тул нийслэлийн малд хийх вакциныг Улсын захиалгад оруулжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ажлын хэсгээс гаргасан дээрх нэмэлт зохицуулалтыг яаралтай хэрэгжүүлж,  хүч нэмэгдүүлсэн дөрвөн постод 24 цагаар ажиллах ажилтнуудын байр, хоол, унааны зардлыг шийдвэрлэн, “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах саналыг зохих журмын дагуу гаргаж танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж нийслэл вакцины нөөцтэй байх шаардлагатайг нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд анхаарууллаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.