2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ичих булчирхайгүй гишүүд

Ичих булчирхайгүй гишүүд

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 Ичих булчирхайгүй гишүүд

 

Зарим улстөрчдийг ичих нүүртэй байгаасай гэж олон хүн толгой сэгсэрч сууна. Учир нь УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ дахь байнгын хороод чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байгаа.

Өдөр бүр ээлж дараалалтай дарга нар ажлаа тайлагнаж, сайн, муу ажилласнаа дүгнэж байна. Тэгвэл өчигдөр ажлаа тайлагнасан Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, манай байнгын хороо хамгийн сайн ажилласан нь гэв.

Түүний хувьд өнгөрсөн жил чуулганы хуралдаа суух нь битгий хэл байнгын хорооны хурлаа даргалахгүй “алдуул” гишүүн болж байсан. Гэтэл түүнийг байхгүй хойгуур байнгын хорооны гишүүд нь ажлаа сайн хийжээ.

Харин сайн ажилласан гэх магтаалыг Ш.Түвдэндорж сонсч, хэрэндээ л сайн ажилласан хэмээн магтуулж байгаа нь зүйд нийцэх үү. Түүнийг өнгөрсөн хугацаанд хүндэтгэх шалтгаантай ажилдаа ирэхгүй байгаа хэмээж байгаа ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ш.Түвдэндоржийг ажлаа сайн хийхгүй байгааг шүүмжилж, дарга нь байхгүй хорооны хуралд суухгүй хэмээж байсан.

Гэсэн ч одоо тэр дуугүй болж, даргаа даган байнгын хороо сайн ажилласан  хэмээн хэвлэлийн хурал хийж сууна. Бүтэн жил ажлаа хийгээгүй байж бид сайн ажиллалаа гэж хэлэхээсээ ичдэг ч болоосой.

Эх сурвалж: www.mminfo.mn


Э.Болоржин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn