2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ИЗНН-ын генсек Г.Ганхүүгээс 282 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд дуудав

ИЗНН-ын генсек Г.Ганхүүгээс 282 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд дуудав

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

ИЗНН-ын генсек Г.Ганхүүгээс 282 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд дуудавМанай арилжааны банкууд, улстөрч, бизнесмэнүүдийн холбогдсон “Номаранг ”-ийн гэх хэргийн маргаан дуусаагүй бололтой. Монголд мөнгө угаах гэмт хэргийн эхлэл болсон гэж хуулийнхны дүгнэдэг уг хэргийг эхлүүлсэн солонгос захирлууд хэдэн жилийн өмнө нутагтаа ял шийтгүүлсэн. Тодруулбал, БНСУ-ын шүүхээс “Номаранг”-ийн тухайн үеийн захирал хатагтай Ли-д таван жил хорих ял, “Daewoo”-гийн захиралд 23 сая ам.долларын торг ууль ногд уулсан байдаг. Харин БНСУ-ын “LG international”, “Daewoo” кор порацын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг “Номаранг” корпорацаар дамжуулж худалдан авсан монголчуудад холбогдох хэрэг тэгсхийгээд намжсан юм.

 

 

Монголын банк уудаас нээсэн аккредитивийг ашиглан Солонгосын компаниудаас бараа, бэлэн мөнгө авч хохирол учруулсан энэхүү хэргийг Монголын Үндэсний арбитрийн шүүхээс иргэний хэрэг гэж үзсэн юм. Иймээс “Номаранг” хохирсон асуудлаа нэр бүхий бизнесмэнүүдээс нэхэн иргэний хэргийн шүүхэд хандсаар өдийг хүрчээ. Тэгвэл “Номаранг” корпорац НИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүүгээс 282 сая 930 мянган төгрөгийн хохирол нэхэмжилж шүүхэд хандаад байгаа ажээ. Г.Ганхүүгийн хувьд өнгөрсөн есдүгээр сарын 9-нд анхан шатны шүүхэд ялж торг уулиас аврагдсан байна . Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг арванхоёрд угаар сард хэвээр үлдээж “Номаранг”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ . Тус кор порац заргаа авахаар Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд “Шар айраг”-ийн Г.Ганхүүг хари уцагчаар татсан иргэний хэргийг энэ сарын 20-нд хэлэлцэх тов гарсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.