2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго ажилдаа эргэн орно

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго ажилдаа эргэн орно

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ш.Солонгын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.


Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоож, хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргажээ.

Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас халах тухай” 187 дугаар тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоон, уг тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 сая төгрөгийг хариуцагч Засгийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.

Нийслэлийн шүүх мөн хэргийг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд Ш.Солонгод ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 сая төгрөг гаргахаар шийдвэрлэснийг 7 сая 442 075 болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.