2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Turquoise Hill” компани Хармагтайн хайгуулын лицензийг “Xanadu Mines” компанид худалдахаар болжээ

“Turquoise Hill” компани Хармагтайн хайгуулын лицензийг “Xanadu Mines” компанид худалдахаар болжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

“Turquoise Hill” компани Хармагтайн хайгуулын лицензийг “Xanadu Mines” компанид худалдахаар болжээ

 

“Turquoise Hill” компани Өмнөговь аймагт Оюутолгойтой ойролцоо байрлах порфир зэс, алтны томоохон нөөцтэй Хармагтай ордын хайгуулын лицензийг “Xanadu Mines” компанид худалдахаар болсон байна. Энэ удаагийн хэлцлийн нийт дүн 14 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. 2013 онд “Turquoise Hill Resources” компани өөрийн эзэмшлийн хоёр компани дахь хувиа худалдах хэлцэл хийсэн байна. Тухайлбал өнгөрсөн “Turquoise Hill” компани Хармагтайн хайгуулын лицензийг “Xanadu Mines” компанид худалдахаар болжээ

“Turquoise Hill” компани өөрийн охин компани болох “Оюут Улаан” компаниараа дамжуулан Хармагтай ордын 90 хувийг эзэмшдэг.


11 дүгээр сард “Turquoise Hill Resources” компани өөрийн эзэмшлийн “Inova Resources”-ийн хувьцааны 56.1 хувийг БНХАУ-ын “Шанси” компанид 85 сая ам.доллараар худалдахаар болсон юм. “Inova Resources” нь Австралид зэс молибден, алт, ураны хэд хэдэн ордыг эзэмшдэг.

 

Үүнээс хамгийн том нь Квинслэнд муж дахь Осборны алт, зэсийн орд ажээ. “Turquoise Hill” компани нь мөн Казахстаны Кызылийн ордыг эзэмшдэг “Altynalmas Gold” компани дахь эзэмшлийн хувиасаа Голландын “Sumeru Gold BV” компанид 235 сая ам.доллараар худалдсан байна. Мөн “Altynalmas Gold” компанийн эзэмшилд байдаг “Bakyrchik” алтны ордыг ОХУ-ын “Полиметалл” компанид 500 сая ам.доллараар худалдаж магадгүй байгаа талаар ОХУ-ын “Коммерсант” сонин мэдээлжээ. Эдгээрээс гадна “Turquoise Hill” компани өнгөрсөн 12 дугаар сараас нэгдүгээр сарын хооронд Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж, 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон байна. Энэхүү арилжаанаас 50.8 хувийн хувьцааг нь “Рио Тинто” компани худалдан авсан байдаг.

 

Ийнхүү “Turquoise Hill Resources” компани өнгөрсөн оноос хойш бэлэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах болжээ. Үүнийг “Рио Тинто” компаниас авсан зээлтэй холбон тайлбарлаж болох аж. Тухайлбал өнгөрсөн оны наймдугаар сард “Sumeru Gold BV” компаниас шилжүүлэн авсан 235 сая ам.долларыг “Рио Тинто”-оос авсан бриж зээлээ төлөхөд зориулна гэж мэдэгдэж байсан юм. Түүнчлэн хувьцааны арилжаагаар босгосон 2.4 тэрбум ам.долларын хөрөнгөө мөн “Рио Тинто”-той холбоотой зээлийн санхүүжилт болон “Оюутолгойн” бүтээн байгуулалтад шаарагдах хөрөнгөд зориулахаар болжээ. “Turquoise Hill” компани өөрийн охин компани болох “Оюут Улаан” компаниараа дамжуулан Хармагтай ордын 90 хувийг эзэмшдэг. Түүнээс гадна Овоот толгойн нүүрсний ордыг эзэмшдэг “Southgobi Resources” компанийн хувьцааны 56 хувийг эзэмшиж байгаа ажээ. Мөн Оюутолгойн бүслүүрт багтах хоёр ордыг эзэмшдэг “Entrйe gold” компанийн хувьцааны есөн хувь нь мөн л “Turquoise Hill” компанийн мэдэлд байдаг байна.

Т.Элиса

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.