2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд өөрийгөө өмөөрч, ажилтнаа буруутгав

“Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд өөрийгөө өмөөрч, ажилтнаа буруутгав

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

Энэ сарын эхээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, Санхүү удирдлагын газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхсүрэн, дилер Х.Мандах нарт холбогдох хэргийг  шүүн хэлэлцсэн.
 Ингээд  тус банкны дилер ажилтай Х.Мандахад 10 жилийн ял оноож, хэрэгт хамтрагчаар татагдан шалгагдсан, “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, Санхүү удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Мөнхсүрэн нарыг гэм буруугүй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзсэн нь олны гайхлыг эрхгүй төрүүлсэн.

Тэгвэл саяха “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд хэвлэлд ярилцлага өгөхдөө, “Манай банкинд дилерээр ажиллаж байсан Х.Мандах нь банкны удирдлагуудыг хууран мэхэлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн иргэн Н, А нараас арилжааны хэлцэл хийж, валют арилжих нэрийдлээр мөнгө авч уг мөнгөөр маржин арилжаанд хувь иргэнээрээ оролцон улмаар ханшийн зөрүүнээс алдагдал хүлээсэн байсан. Энэ нь банкны харилцах, хадгаламж эзэмшигч нарын мөнгө биш зөвхөн хочр иргэний арилжаанд  оруулахаар тохирсон мөнгөн хөрөнгө байсныг зөв ойлгох хэрэгтэй. Х.Мандах хувь иргэнээр маржин арилжаанд оролцсон, энэ тохиолдолд банкны зүгээс хориг тавих эрхгүй” гэжээ.

Гэтэл тухайн хоёр иргэн банктай арилжааны хэлцэл хийсэн байдаг. Ингэхээр арилжааны хэлцэл хийсэн ч тухайн банкны харилцагч биш байх уу гэдэг асуулт гарч ирнэ. Харин тэрбээр “Банктай хийсэн хэлцлийн дагуу иргэн А,Н нарын дансанд мөнгө нь орсон боловч шүүхийн захирамжаар түр битүүмжлэгдээд байсан дансуудыг саяын шүүх хурлаар чөлөөлж, эдгээр иргэдэд уг дансанд байсан мөнгөө зарцуулах эрхийг олгосон тул банктай холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болж байгаа юм” хэмээн дээр хэлснээ үгүйсгэсэн байх юм. Ямартай ч тэрбээр өөрийгөө болон удирдлагаа өмгөөлж дилерээ буруутгасан байв.
Түүний ярьснаар дилер Х.Мандах удирдлагуудаа мэхэлсэн нь удаа дараа мэхэлсэн бол гүйцэтгэх захирал нь мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Учир нь тус банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, тус банкны Санхүү удирдах газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхсүрэн нар нь Банкны тухай хууль тогтоомж, түүний дагуу хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол дээрх нөхцөл байдал үүсэхгүй байсан биз. Тодруулбал, “Капитал”  банкны   дилер Х.Мандах нь иргэн Н-ээс 2013.08.19-ны өдөр 90.000 ам.доллар, 2013.08.21-ний өдөр 120.000 ам.доллар арилжихаар нийт 329.970.000 төгрөгийг Монголбанкин дахь “Капитал” банкны дансанд шилжүүлэн авч алтны маржин арилжаанд оруулж тоглон банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцооны үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан. 

       Харин “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нь  тус банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 219 дүгээр р тушаалын IV хавсралтаар батлагдсан Валют арилжааны журмын 7.2.8.3-д ”Валют арилжааны хэлцлийн дилер хийж ХЗА-ны ахлах дилер боловсруулж, СУГ-ын захирал, гүйцэтгэх захирлаар хянагдаж гарын үсэг зурагдсаны дараа гүйлгээ хийхийг зөвшөөрнө” гэж заасан боловч уг заалтыг валют арилжааны үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллагаагүй хэлцэл хийсэн нь Банкны тухай хуулийн 34.1.7 заалтыг зөрчсөн. “Капитал” банк нь 2013.08.22-ны өдөр иргэн А-тай хийсэн хэлцлийн дагуу “Капитал” банкны дансанд 869.275.000 төгрөгийн гүйлгээ хийж валют худалдан авах эх үүсвэрийг шилжүүлсэн боловч тус банк нь Энхбаярын (Х.Мандахын хүргэн дүү) алтны үүсвэрийг шилжүүлсэн боловч тус банк нь Энхбаярын (Х.Мандахын хүргэн дүү) алтны маржин арилжааны тоот дансыг зузаатгахаар 200.000 ам долларыг Энхбаярын хугацаагүй хадгаламжийн дансанд 348.784 ам долларыг тус тус шилжүүлсэн байна. Энэ нь Валютын зохицуулалтын тухай хуулийн 11.2.4-д гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үг юм.    

       Цааш унших ...

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.