2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Олимпийн хотхонд зочид буудлуудын үнэ хоногт дунджаар 240 ам.доллар боллоо

Олимпийн хотхонд зочид буудлуудын үнэ хоногт дунджаар 240 ам.доллар боллоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

Олимпийн хотхонд зочид буудлуудын үнэ хоногт дунджаар 240 ам.доллар боллоо22 дахь удаагийн Өвлийн наадам болж буй Сочи хотноо зочид буудлуудын өрөөний үнэ дунджаар 120 гаруй хувиар өсөөд байна. Олимп эхлэхээс өмнө ОХУ-ын томоохон амралт, аялал жуулчлалын төв байсан Сочид энгийн ангилалын зочид буудлуудын үнэ нэг хоногт дунджаар 111 ам. доллар орчим байсан бол Олимпийн наадмынСочи дахь зочид буудлуудын үнэ хоногт дунджаар 240 ам.доллар болов

290 гаруй энгийн болоод тансаг ангиллын зочид буудлууд Сочигийн Олимпийн наадам үзэж сонирхохоор очсон зочдыг хүлээн авч байна.


нээлтийн өдөр болох хоёрдугаар сарын 7-ны өдөр зочид буудлын зардал хамгийн багадаа 240 ам.доллар болсон байна. Олимп ид дундаа орох үед 270 ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо байгаа ажээ. Одоогийн байдлаар Сочид 293 том, жижиг зочид буудлууд Олимпийн наадам үзэж сонирхохоор очсон зочдыг хүлээн авч байна. Энэ нь нийт 500 мянган хүнийг хүлээн авах чадалтай, 42 мянган өрөө байгаа гэсэн үг юм. Олон улсын томоохон сүлжээ “Marriott “ л гэхэд “Сочи-2014”-д зориулан гурван шинэ буудал барьжээ. Олимпийн наадмын үеэр ирэх зочдод зориулан зочид буудлаас гадна Сочигийн ойролцоох хотуудыг холбосон галт тэрэгний рейсийн тоог өнгөрсөн оны 11 дүгээр сарын нэгнээс эхлэн мөн нэмэгдүүлсэн байна. Олимпийн наадмын үеэр галт тэрэгний тасалбарын үнэ 30 хувь хүртэл өсөх магадлалтай гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.

Түүнчлэн Олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн онд "Адлер"-ын олон улсын нисэх онгоцны буудлаас Сочи хот хүртэлх 330 сая ам.доллараар бүтсэн шинэ төмөр замыг ашиглалтад оруулжээ. Энэхүү төмөр замаар аялах эрс тэс уур амьсгалд зориулан бүтээгдсэн “Ласточка” вагонууд өдөр бүр 86 мянган зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай аж. “Красная Поляна” Олимпийн тосгон орох шинэ шугамаар хурдан галт тэрэг ч мөн үйлчилж байна. Гэхдээ хөгжөөн дэмжигчид болон тамирчдын дийлэнх нь Сочи хотод агаарын тээврээр ирж байгаа ажээ. Одоогоор Москвагаас өдөрт 15 удаагийн нислэг Сочи руу үйлдэгдэж байгаа бөгөөд энэ нь энгийн өдрүүдээс гурав дахин нэмэгдсэн гэсэн үг юм. ОХУ-ын хамгийн том агаарын тээврийн “Аэрофлот” компани Сочигийн Олимпийн үеэр буюу энэ сарын 7-23-ны өдрүүдэд энгийн суудлуудын үнийг 5000 рубль буюу 143 ам. долларт барина гэдгээ 12 дугаар сард мэдэгджээ. Ингэснээр борлуулалтын орлогыг ихээр нэмэгдүүлэхээр тооцоолсон байна. Энэ нь “Аэрофлот”-ын хувьцаа хагас жилийн дотор 56 хувиар өсөхөд нөлөөлөөд байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.