2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Улаанбаатар хотын банк гурван тэрбумын үнэтэй гэж үү

Улаанбаатар хотын банк гурван тэрбумын үнэтэй гэж үү

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Улаанбаатар хотын банк гурван тэрбумын үнэтэй гэж үүУлаанбаатар хотын банк нь 2014 онд хувьчлах аж ахуй нэгжийн жагсаалтад багтсан. Нийслэлийн өмчит хэмээн яригддагтус банкны 20 хувийг л Улаанбаатар хот эзэмшдэг. Анх нийслэлийн өмчит хэмээн нийслэлийн хөгжлийн нэгээхэн эх үүсвэр болгохоор тус банкийг байгуулж байсан. Төр хувийн хэвшлийн оролцоо ижил 50 хувьтай байгуулж байсан ч одоогоор Нийслэлийн буюу эзэмшигч Улаанбаатар сангийн хувь нь 20 болон буурсан гэнэ. Үүний учиг нь Монголбанкны гол шалгуур болсон арилжааны банкны дүрмийн сандаа хүрэхгүй байснаас төр 30 хувиа зарсан гэж тайлбарлаж байгаа.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны сүүлчийн хуралдаанаар хувьчлах зүйлийн жагсаалтад Улаанбаатар хотын банк орсон нь товчхондоо Улаанбаатар хот тус банкны өөрийн эзэмшил хувиа худалдах шийдвэр гаргасан нь энэ.

Улаанбаатар хотын банкыг анх байгуулагдахад 500 сая төгрөг нийслэлийн “Улаанбаатар сан”-гаас гаргаж байсан ч дараа нь ахиад 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Ингээд Улаанбаатар хотын банкны дүрмийн санд нь нэг тэрбум төгрөг оруулсан байна. Манай улсын эдийн засаг өсч, хүрээгээ тэлж байгаа энэ үед арилжааны банкуудын үйл ажиллагаа улам л өргөжих учиртай. Иймд Улаанбаатар хотын банкны үйл ажиллагаа өргөжих, санхүүгийн чадавхи, дүрмийн сангаа нэмэгдүүлэхэд Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон тул хувьчлахаас өөр арга алга гэж албаныхан үзэж буй. Нийслэлийн төсвөөс үүнд хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тэгэхээр үнэ цэнэтэй байгаа дээр нь хувьчлах цаг нь болсон гэж үзэж буй бололтой юм.

Энэ хувьчлалаас олсон мөнгөө нэн шаардлагатай байгаа бусад хөрөнгө оруулалтад зарцуулна. Тухайлбал, нийгмийн шинж чанартай, нийслэлийн хөгжилд хувь нэмэр болох зүйлд энэ хувьчлалын орлогыг зарцуулахаар төлөвлөсөн гэдгээ албаныхан онцолсон.Тэгвэл тус банкны хорин хувьд хэдэн ширхэг хувьцаа ногдож байгаа бол. Нэгж хувьцаа нь ямар үнээр борлуулагдах вэ? гэдэг асуудал хурцаар тавигдаж байна.

Үүгээр барахгүй 50 тэрбумын хөрөнгөтэй банкны эзэмшлийг нийслэл 3 тэрбумаар үнэлүүлж байгаа нь Улаанбаатар банкны хувьчлалыг дэндүү үнэгүйдүүлж буй мэт. Үүнийгээ холбогдох албаны хүмүүс нь “Энэ бол зөвхөн бүртгэлийн үнэ. Өмч хувьчлалын үеэр яаж ч өсч болно” гэж тайлбарлаж буй. Угтаа улсын хөрөнгийг хувьчлах гэж байгаа бол анхнаасаа босго үнийг нь өндрөөр тогтоох замаар үнэгүйдүүлэх арга залиас ангижруулах учиртай.

Нэг банкийг хуваан эзэмшиж буй хамтрагчдын бизнес эрхлэгчийнх нь хөрөнгө өсөөд хувь нь нэмэгдээд байдаг хэрнээ төрийн мэдлийнх нь хувь багасаад, орлого нь буурдаг нь өөрөө гахширмаар.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.