2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » “Капитал” банкны захирлууд “уснаас хуурай гарч”, дилер нь 10 жилийн ялаар шийтгүүллээ

“Капитал” банкны захирлууд “уснаас хуурай гарч”, дилер нь 10 жилийн ялаар шийтгүүллээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

“Капитал” банкныхан  үйлчлүүгчдийнхээ хоёр тэрбум төгрөгийг маржин арилжаанд оруулж тоглоод алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан.  Улмаар энэ хэрэг  хуулийн байгууллгад шилжиж өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд энэ хэргийг  шийдвэрлэсэн байна.  Тодруулбал “Капитал”  банкны  гүйцэтгэх захирал А.Ариунболд, Санхүү удирдлын газрын дарга байж байгаад тушаал буурч ахлах мэргэжилтэн болсон З.Мөнхсүрэн нарыг гэм буруугүй гэж үзсэн юм.  Харин “Капитал”  банкны   дилер Х.Мандахыг бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 10.1 жилийн ял оноосон юм.


Хэргийг эргэн сануулахад “Капитал”  банкны   дилер Х.Мандах нь Иргэн Н.-ээс 2013.08.19-ны өдөр 90.000 ам.доллар, 2013.08.21 өдөр 120.000 ам.доллар арилжихаар нийт 329.970.000 төгрөгийг Монгол банкин дахь Капитал банкны дансанд шилжүүлэн авч алтны маржин арилжаанд оруулж тоглон банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцооны үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан.  Мөн  Иргэн А нь Капитал банктай 2013.08.22-ны өдөр байгуулсан валют арилжааны хэлцлийн дагуу 548.784 ам.доллар худалдан авахаар шилжүүлсэн байна. Улмаар 869.275.000 төгрөгийг Капитал банкин дахь Энхбаярын (“Капитал” банкны дилер Х.Мандахын хүргэн дүү болох) дансанд 348.784 ам.доллар, Энхбаярын Капитал банкин дахь маржин арилжааны дансанд 200.000 ам.долларыг тус тус шилжүүлэн авч алтны маржин арилжаанд оруулж тоглон банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн А.-д онц их хэмжээний хохирол учруулсан, Иргэн Б-ээс 2013.08.26-өдөр 600.000 ам доллар арилжина гэж 954.000.000 төгрөгийг өөрийн эхнэр н.Эгшигмаагийн (Х.Мандахын эхнэр) дансанд шилжүүлэн авч, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Харин “Капитал” банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболд нь  Капитал банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 219-р тушаалын 4-р хавсралтаар батлагдсан Валют арилжааны журмын 7.2.8.3-д ”Валют арилжааны хэлцлийн дилер хийж ХЗА-ны ахлах дилер боловсруулж, СУГ-ын захирал, Гүйцэтгэх захирлаар хянагдаж гарын үсэг зурагдсаны дараа гүйлгээ хийхийг зөвшөөрнө” гэж заасан боловч уг заалтыг валют арилжааны үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллагаагүй хэлцэл хийсэн нь Банкны тухай хуулийн 34.1.7 заалтыг зөрчсөн.  Капитал банк нь 2013.08.22-ны өдөр иргэн А.-тай хийсэн хэлцлийн дагуу Капитал банкны дансанд 869.275.000 төгрөгийн гүйлгээ хийж валют худалдан авах эх үүсвэрийг шилжүүлсэн боловч тус банк нь н.Энхбаярын (Х.Мандахын хүргэн дүү) алтны мах үүсвэрийг шилжүүлсэн боловч тус банк нь н.Энхбаярын (Х.Мандахын хүргэн дүү) алтны маржин арилжааны тоот дансыг зузаатгахаар 200.000 ам долларыг, н.Энхбаярын хугацаагүй хадгаламжын дансанд 348.784 ам долларыг тус тус шилжүүлсэн байна. Энэ нь Валютын зохицуулалтын тухай хуулийн 11.2.4-д гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх гэсэн заалтыг зөрчсөн юм.

А.Баярмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.