2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Монголын үндэсний лигийн шинэ улирал эхэллээ

Монголын үндэсний лигийн шинэ улирал эхэллээ

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

Спортын төв ордон хөл хөдөлгөөнд оржээ. Зуны гурван сарын турш тоотой тэмцээн уралдаан зохион байгуулахын сацуу, тамирчдын амралт хуучин ордныг эзгүй болгож орхисон. Тэгвэл Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн шинэ улирал эхлэхтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн нэрэмжит анхны тэмцээн үзэгчдийг ордны зүг хөвөргөж байна. 

 

Манай улсад жил бүр зохиогддог үндэсний лиг энэ онд өргөжин тэлнэ. Учир нь “Ерөнхийлөгчийн цом” тэмцээний дараа “Спрайт Д” лигийн тоглолтууд есдүгээр сарын дундуур болох юм. 

Энэ удаагийн “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээнд Архангай, Дархан-Уул аймаг болон нийслэлийн Багануур, Налайх дүүргийн баг тамирчдаас гадна, “Спрайт” супер лигийн “Хасу мегастарс”, ИНЕГ, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, “Тэц-4”, “ЦДҮС”, “Сак Гуард”,” Бүлээн даваа”,  “Панасоник”, “TLG 13”, “Эхлэл”, “Legаcy” гэсэн 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. 

 

Тэмцээн энэ сарын 19-24 ны хооронд Спортын төв ордонд болно. Баг тус бүр “Үндэснийн супер лиг”-ийн хоёр тамирчинтай байх дүрмийн дагуу Г.Ихбаяр, О.Ууганбаяр, С.Өрнүүнбилэг, Г.Баттөр, Б.Пүрэвцэрэн, Т.Отгонмөнх, Б.Болортулга, А.Гансүх нарын шилдэг тамирчид энэ удаагийн “Ерөн­хийлөгчийн цом”-д шинэ улир­лын нээлтийн бэлтгэлээ бүрэн хангахаар зорьж байна. 

 

Түүнчлэн Спортын төв ордонд Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд тэмцээнд нийт долоон багийн тамирчид оролцож байна. 

Монголын үндэсний сагсан бөм­бөгийн холбооны ээлжит тэмцээн энэ сарын 28, 29, 30-нд “Дүнжингарав 3 эсрэг 3” тэмцээнээр үргэлжлэх юм байна.  Үүний дараа буюу ирэх сарын дундуур “Спрайт Д” лигийн нээлтийн тоглолтоор үндэсний лиг албан ёсоор хөшгөө нээх ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.