2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ерөнхий сайдын гэр бүлээс дахин нэг "Дэнзэн төржээ"


Ерөнхий сайдын гэр бүлээс дахин нэг "Дэнзэн төржээ"

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Ерөнхий сайдын гэр бүлээс дахин нэг "Дэнзэн төржээ"

 

Монгол үнэхээр сенсаацын орон юм. Өмнөх сенсаац нь хуучирч амжаагүй байтал дараагийнх нь залгах юм. Нисдэг тэрэг наймаалцсан болон 17 тэмрбумын тендерийн хэргээр Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамны зарим хүмүүсийг барилаа хорилоо, батлан даалтад гарлаа, суллалаа гэж байтал дараагийн сенсаац залгав. Энэ нь өнгөрсөн амралтыг өдрүүдийн жиргээний гол сэдэв байлаа. Товчхондоо Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэр бүл, хамаатан садангийнх нь хүрээллээс дахиад нэг "Дэнзэн" төрж байгаа бололтой.

Үйл явдлыг сийрүүлбэл, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн тушаалаар Шинэхүүгийн Ундрал гэж хүнд Нүхтийн аманд 1100 ам.метр газрыг 2011 онд олгожээ. Энэ нь тусгай хамгаалалттай бүс учир уг газрыг бусдад зарах, хувьдаа өмчлөх нь хуулиар хориотой. Иймд таван жилийн хугацаанд "зуслангийн зориулалтаар ашиглах" гэж тушаал гаргажээ. Гэтэл Ш.Ундрал нь өөрөө ашиглана гэж авсан газраа өрөөл бусдад зарчихсан нь энэ булхайг дэлгэх эхлэл болжээ.

Улсынхаа тусгай хамгаалалттай бүст 1100 ам.метр газар авч дөнгөдөг, түүнийгээ 65 сая төгрөгт хүргэж чаддаг Ш.Ундрал гэж хэн бэ, тийм сүрхий, шинэ үеийн газрын наймаачин уу гэсэн асуулт эхлээд жиргээгээр хөвөрсөн. Жиргээ бол сэтгүүл зүйд эх сурвалж байж болох ч, баримт биш билээ. Тийм учраас Ш.Ундрал гэж хэн болохыг эх сурвалжийн баттай баримтаас тодрууллаа.

Гэтэл Ш.Ундрал нь газар авч байх 2011 онд дөнгөж 21, одоо 23-хан настай юм байна. Харин яагаад Ерөнхий сайдтай холбогдоод байгааг хөөж үзвэл Ундралын аав Д.Шинэхүү, Д.Шинэхүүд Гэрэлхүү гэж төрсөн ах бий. Харин Д.Гэрэлхүү нь Ерөнхий сайдын төрсөн дүү Норовын Наранцэцэгийн нөхөр юм байна.

Иймэрхүү схемээр авсан газраа сая заржээ. Мэдээж, энд Ерөнхий сайдын нөлөө, намын нөхдийн дотно холбоо нөлөөлсөн нь гарцаагүй. Л.Гансүхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхад Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд байлаа. Одоо бол Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд, Л.Гансүх нь түүний ахлах зөвлөх юм.

Дашрамд дурдхад өмнө нь Ерөнхий сайдын гэр бүлээс 21 настай Уянга гэж хүүхэн тендерт ороод бүтэлгүйтэж байсан бол одоо 23 настай Ундрал гэж хүүхэн бас л газар зараад тэр нь илэрлээ. Өмнө нь бүтэлгүйтсэн Уянга нь Гэрэлхүүгийн охин, одоо бүтэлгүйтсэн Ундрал нь Шинэхүүгийн охин. Ах дүү хоёрын охидыг л "ашигласан" байна. Эндээс харвал манай Ерөнхий сайдын гэр бүлийнхэн болохгүй бизнесээ хуулиас нуухдаа залуу хүүхнүүдээр занималддаг бололтой. Харин хэвлэлийнхэн болон жиргээчдийн илрүүлсэн эдгээр хэргийг хуулийнхан шалгадаг эсэх нь тодорхойгүй. Авилгалтай тэмцэх газраас хамгийн багадаа л Ашиг сонирхолын зөрчлийн хуулиар Ерөнхий сайдыг шалгаж, цагдаа нь гүйцэтгэгчдийг шалгах ёстой. Гэтэл хуулийн өмнө хүн бүрт адил тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт албан тушаалтнуудын өмнө тунхаг байдаг ажээ.

Бүх амьтдын дотроос гахай илүү эрхтэй гэдэг шиг Ардчилсан Ерөнхий сайдын гэр бүлийнхэн хуулийн өмнө илүү эрх эдэлдэг бололтой.

 

Г.Улсболд

 

Ерөнхий сайдын гэр бүлээс дахин нэг "Дэнзэн төржээ"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.