2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Автобус 500 боллоо

Автобус 500 боллоо

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн том оврын автобуснууд иргэдэд 500 төгрөгөөр үйлчилж эхэллээ.

Автобусны кондукторууд тасалбарын үнэ 500 төгрөг болсон. Өнөө өглөө ийм шийдвэр гаргасан хэмээн иргэдэд хэлж байлаа.Хувийн хэвшлийн автобус компаниуд өнгөрсөн 1 дэхь өдрөөс эхлэн тасалбарын үнээ 100 төгрөгөөр нэмж 500 төгрөг болгосон. Тэгвэл тэдний араас Автобус-1 ХХК бүх чиглэлийн автобуснууд 500 төгрөгөөр зорчигчдод үйлчлээд эхэллээ.

Үнэ нэмэх шалтгаанаа тэд ажилчдын цалин, хангамж бага, шатахууны хүрэлцээ муутай холбон тайлбарлаж байгаа юм.  Гэхдээ автобусны үнэ 500 төгрөг болсон ч тасалбар нь хуучин хэвээрээ байгаа.

Нийслэлийн нийтийн тээврийн газраас ТОАҮЭХ-ний тэргүүн Ц.Пүрэвсамбуу, гүйцэтгэх захирал Ц.Дамдинсүрэн нарыг хүлээн авч уулзан тарифд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулахыг хүссэн албан бичиг хүлээлгэн өгсөн юм. Гэтэл тэд зөвшилцөлд хүрээгүй бололтой ийнхүү хувийн болон улсын нийтийн тээврүүд үнээ 500 төгрөг болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.