2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АН-ын ялалт Говь-Алтай аймагт 1000 нинжа илгээжээ

АН-ын ялалт Говь-Алтай аймагт 1000 нинжа илгээжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

 АН-ын ялалт Говь-Алтай аймагт 1000 нинжа илгээжээ

 

Говь-Алтай аймагт АН ялсан нь нинжа нарыг ихэд баярлуулжээ. Тус аймагт АН ялсан тухай мэдээллийг сонсоод газар газрын нинжа нар Говь-Алтай аймгийг зорих болжээ. Учир нь Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуульд АН ялвал төрийн тусгай хамгаалалтад байгаа “Талын тэлтэс”, “Хатан суудал” гэсэн хоёр том алтны үндсэн ордыг ашиглахаар зэхэж байсан юм. Тэд санасандаа хүрэх ч асуудалтай тулгарч эхэллээ.

 

Говь-Алтай аймагт АН ялсан мэдээлэл түгсэн дөрөв хоногийн хугацаанд Улаанбаатар, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан аймуудаас нийт 1000 орчим нинжа нар цугларсан гэж эх сурвалж мэдээллээ. Тэд эхний ээлжинд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хүрэнтийн амны Улаантолгой гэх газрын алтыг ухахаар цагдаа нартай тулалдаж байгаа аж. Харин орон нутгийн цагдаа нар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа ч 1000 орчим нинжа нарыг удаан хугацаанд тогтоон барьж чадахгүй нь тодорхой гэнэ.

 

Эдгээр нинжа нарын гол зорилго Улаантолгойн алтыг эхэлж ухаад дараа нь сүүлийн сонгуулийн шоу болсон “Талын тэлтэс”, “Хатан суудал” гэх хоёр газрын алтны үндсэн ордод санаархлаа чиглүүлжээ. Уг нь энэ хоёр алтны үндсэн орд нинжа нарын анхаарлыг татах нэг муу талтай. Алт ямар нэгэн хад чулуунд биш байгалын зөөлөн хөрсөнд байгаа нь хамгийн их аюул дагуулж эхэлжээ. Гэхдээ дархан цаазтай гэсэн хамгаалалт л нинжа нарыг нэг хэсэгтээ тогтоон барих биз. Хөл толгойгоо олохгүй байгаа 1000 нинжа нэгэн зэрэг дайрвал байдал улам хүндэрнэ.

 

“Говь-Алтайн ард түмэн алтны ордоо ашиглах гэж сонголтоо хийсэн” тухай яриа газар авч, 1000 нинжа нар цугларч байх агшинд эрх баригчид алтны асуудлыг хэлэлцэж таарав. Яг л энэ хоёр үйл явдал хэлэлцсэн юм шиг тохиож байна.

 

Засгийн газрын санаачилгаар УИХ “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Ялалтдаа сэтгэл хангалуун байгаа эрх баригчдын тайлбараар бол алтны ил тод байдлыг дэмжсэнээр “алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг өсгөх, валютын нөөцийг нэмэгдүүлэх” зорилго агуулсан гэнэ.

Ажигчлагчдын тайлбарлаж байгаагаар бол энэ жил эдийн засаг их хүндэрнэ. Энэ нөхцөл байдлыг даван туулахын тулд эрх баригчид хамгийн түрүүнд алтны олборлолтыг эрчимтэй нэмэгдүүлнэ гэсэн ганц гарцыг харж асуудлыг зүтгүүлээд байгаа аж. Ингээд зорьсондоо хүрэхийн тулд алт олборлолтыг дэмжих бодлогыг эрчимжүүлжээ. УИХ-ын гишүүн Д.Ганбатын тайлбараар бол “Хамгийн их итгэлтэй валютын нөөц бол алт мөн. Тиймээс валютын нөөцийг алтаар бүрдүүлэх нь зөв” гэнэ. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын гаргалгаагаар бол “Хууль батлагдсанаар төв банкны алтны нөөц нэмэгдэж, Монголбанк алттай байснаар валютын нөөц сайжирах” аж. Харин сөрөг хүчний төлөөлөл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Танилцуулгад дурдахдаа хууль батлагдвал хоёр тэрбум ам.долларын валютын нөөц нэмэгдэнэ гэсэн байна. Энэ яг баталгаатай юу. Хууль батлагдаад энэ хавар, зунаас алтны нөөц 40 тонноор нэмэгдээд валютын нөөц хоёр тэрбумаар нэмэгдэх нь баталгаатай юу” хэмээн хаширлаж эхлэв.

 

Ийнхүү АН-ынхан төрийн ордонд алтны олборлолтыг нэмэгдүүлэх бодлогоо явуулах гэж чармайж байхад ялалт байгуулсан Говь-Алтай аймагт нь 1000 орчим нинжа нар цугларч эрх баригчдынхаа бодлогыг хэрэгжүүлж алтаа олборлох ажлаа эхлүүлж байна.

 

Үр дүнд нь сүүлийн жилүүдэд МАН-ын ачаар хөгжөөгүй гэж яригдах болсон Говь-Алтай аймаг АН-ыг түшиж алтаа олборлоод хөгжлийн манлайд хүрэх эсэхийг харах л үлдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.