2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Др.Индермохан Нарулаг “Найрамдал” медалиар шагналаа

Др.Индермохан Нарулаг “Найрамдал” медалиар шагналаа

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн 122 дугаар тоот зарлигаар Эрүүл мэн­дийн салбарын мастер төлөвлөгөөний төслийн Олон улсын зөвлөх Др.Индермохан Нарулаг “Найрамдал” меда­лиар шагнасныг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал гардуулан өглөө.

 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Эрүүл мэндийн мастер төлөв­лөгөөний баг байгуулагдсаны арван жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Энэхүү мастер төлөвлөгөө батлагдсанаар Монголын эрүүл мэн­дийн салбарт ямар их үүрэг гүйцэтгэснийг та бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Доктор Индермохан Нарула болон танай багийн хамт олонд талархлаа илэрхийлж, аж­лын амжилт хүсье” гэв. 

 

Дашрамд тэмдэглэхэд, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний ба­гийн­хан Монгол Улсын Зас­гийн газрын захиалгаар Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эдийн засгийн шинэ харилцаанд нийцсэн эрүүл мэндийн тус­ламж, үйлчилгээг бий болгох зорилтуудыг хэрэг­жүүлэх төлөв­лөгөөг боловсруулж, 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын 72 дугаар тогтоолоор батлуулж байжээ. 

Уг мастер төлөвлөгөө нь Мон­гол Улсын нийт хүн амын эрүүл мэндийн талаар 2015 он хүртэл хугацаанд хийх бодлогын өөрчлөлт, шинэчлэлийн баримт бичиг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.