2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хэнтийн бүх шагналыг М.Хүдэрбаатар зөвлөх лоббидоод байнуу?

Хэнтийн бүх шагналыг М.Хүдэрбаатар зөвлөх лоббидоод байнуу?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Хэнтийн бүх шагналыг М.Хүдэрбаатар зөвлөх лоббидоод байнуу?Ерөнхий сайдын зөвлөх гэж мундаг том том ярьсан найрсан хүмүүс байдаг тухай эрт үеэс ярьсаар ирсэн байдаг. Хамаг л шагнал, шилдэг, төсөл шалгаруулалт гээд элдэв дээдийн "хор найруулга" эдгээр хүмүүсээр явагддаг гэсэн яриаг батлах гэсэн мэт үйл явдлууд өрнөж сэтгүүлчдийн соргог хараанаас мултарч чадалгүй Ерөнхий сайдын чихнээс хонх уяж эхэллээ.

Олигтойхон хийж бүтээж гийгүүлсэн зүйлгүй атал Шилдэг аймаг хэмээх 3 аймгийн нэгээр Хэнтий аймаг шалгарч олны нүдийг бүлтийлгэж хэл амны бай боллоо. Чингис хот хэмээн Өндөрхааны нэрийг өөрчилснөөс өөр зүйл энэ аймагт болоод байсныг мэдэх юмгүй юм. Гэтэл 9 сард болсон "Адуучин" хэмээх тэмцээнд газар газрын шилдэг адуучид хүрэлцэн очиж авхаалж самбаагаа сорьсон биш ахиад л Хэнтийн адуучин түрүүлж орхиход мөн л нөлөө үзүүлсэн гэх.

Хаа явсан газраа элдвийн будлиан тарьж байдаг элдэвтэй нэгэн зөвлөх ийнхүү их юм дуулгаж мэдхээр бөгөөд энэ хэвээрээ удвал Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр хүндээс ихээхэн чангааж мэдхээр юм.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn