2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » "МИ-8" Нисдэг тэргийг хоёр сая ам.доллараар худалджээ

"МИ-8" Нисдэг тэргийг хоёр сая ам.доллараар худалджээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга
"Миг-21" байлдааны онгоцны хөдөлгүүрийг БНАСАУ-д худалдах гэрээ байгуулсан хэргээр Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нарын хүмүүст анхан шатны шүүхээс ял оноосон.
Тэгвэл эл хэрэгт холбогдуулан Гадаад харилцааны яам болон Батлан хамгаалах яамны нэр бүхий таван албан тушаалтныг лхагва гаригт саатуулаад байгаа. Тодруулбал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар болон Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, тус яамны сайдын зөвлөх, "Монгол-999" нэгдлийн тэргүүн Л.Ариунболд, УИХ-ын гишүүн асан . Батж. Батбаярын хүү нэр холбогдоод байгаа юм.

 

Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Нэр бүхий хүмүүсийг баривчилсан нь үнэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн бол Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболд мөн адил мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Харин Батлан хамгаалах яамны Хуулийн зөвлөх Г.Энхболдтой холбогдоход "Энэ талаар надад мэдэж байгаа зүйл алга. Шалгаж байгаа газар нь илүү мэдээлэлтэй байгаа байх" гэв. Түүнчлэн эл хэрэгт өөр нэг эрхэм яалт ч үгүй холбоотой болохыг хэлэх хүн байна. Энэ эрхэм дэслэгч, генерал Ц.Бямбажав юм.

 

Учир нь, Зэвсэгт хүчний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар цэргийн ангиудын төсөв, хөрөнгийг захиран зарцуулах эрх үүрэг нь түүнд байдаг аж. Тиймээс энэхүү адармаатай хэрэгт түүнийг яах аргагүй холбоотой хэмээн үзэж буй.

 

Манай улсын Зэвсэгт хүчин тухайн үеийн ЗХУ-ын Зэвсэгт хүчинтэй 1979 онд байлдааны зэвсэг техникийн ашиглалтын хугацаа дууссан ч гуравдагч оронд худалдахгүй, эргүүлэн шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байдаг Хэрвээ "Миг-21" онгоцны моторыг БНАСАУ-д худалдаалсан нь нотлогдвол гэрээ зөрчсөн төдийгүй олон улс дамнан зэвсгийн наймаа хийсэн хэрэгт унах болно.

 

Ямартай ч "Ми-8" нисдэг тэргийг хоёр сая ам.доллараар худалдсан. Монголын талд мөнгө нь орж ирсэн гэх мэдээлэл байна. Энэ хэргийн дуулиан үүгээр дуусахгүй нь тодорхой болж байна.

 

Өөр нэг ярьж байгаа асуудал нь НҮБ-ын шинжээчид манай улсад ирэхээр болжээ. Энэ талаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр "Т.Дашдэлэг нар НҮБ-ын Хойд Солонгост тавьсан зэвсгийн хоригийг зөрчсөн асуудлаар НҮБ-аас шинжээчид ирж давхар шалгах хүсэлт тавьсан..." гэж твиттер хуудастаа жиргэснээс харахад эл асуудлыг тийм ч амар шийдэхгүй бололтой.

 

Энэхүү хэрэгтэй зэрэгцээд генерал Ц.Бямбажавтай холбоотой бас нэгэн дуулиан чих дэлсээд байна. Энэ нь Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн мэдэлд байдаг 6.5 км цэргийн зориулалттай төмөр замыг эрхэм дарга толгой мэдэн худалдсан гэх мэдээлэл юм.

 

С.Дуламсүрэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.