2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Утаанаас болж Истанбулаас ирсэн онгоц газардаж чадалгүй буцжээ

Утаанаас болж Истанбулаас ирсэн онгоц газардаж чадалгүй буцжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотоос Улаанбаатарын чиглэлд ниссэн “Turkish Airlines” компанийн ТК342 дугаарын нислэг өчигдөр өглөөний 10.25 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах байсан ч ирэх цагаасаа нэг цагаар хоцорсны улмаас бууж чадалгүй агаарт эргэлдэж байгаад 13.00 цагийн үед буцлаа гэж хүүгээ тосохоор хүлээж байсан нэгэн эх бидэнд мэдээллээ.

 

 

Энэ мэдээллийн дагуу бид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын оператор Т.Нандин-Эрдэнэтэй холбогдоход, “Буцаж ниссэн онгоц ОХУ-ын Иркутск хотын нисэх онгоцны буудалд 14.40 цагт газардсан.

 

 

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж чадаагүй нь нислэгийн зурвас утаанаас болж харагдахгүй байсантай холбоотой. Хоёр цаг гаруй эргэлдсэн ч утаа багасаагүй. Долоо хоногийн өмнө үүнтэй адил тохиолдол гарч, хэд хэдэн нислэг саатсан ч бүгд асуудалгүй буусан” гэв.

 

 

Буцаж ниссэн онгоц 17.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газарджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn