2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » НИТХ дахь МАН-ын бүлэг “Автобус 1”-ийг ажилд нь орууллаа

НИТХ дахь МАН-ын бүлэг “Автобус 1”-ийг ажилд нь орууллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

 

 

НИТХ дахь МАН-ын бүлэг “Автобус 1”-ийг ажилд нь орууллааУдирдлагын дарамт, үл ойлголцол удаан үргэлжсний улмаас  “Автобус 1” ОНӨҮГ-ын ажилчид ажил хаяаад гурав хонож байна.  

 

 

 

Тэднийг ийнхүү гурав хоног ажил хаяахд МҮЭ-ийн төлөөлөгч уулзаж зөвлөгөө өгснөөс анхаарал хандуулж арга хэмжээ авсан өөрөөр төр төмөр нүүрээ харуулсаар байсан юм. Тиймээс “Автобус 1” ОНӨҮГ-ын ажилчид дараах таван зүйлийг Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудаар дамжуулан захиргаандаа болон хотын удирдлагуудад өгсөн юм.  Тодруулбал:

 

 

 

1. Хөдөлмөрийн норм үндэслэлгүй өндөр байгаагаас ажилчид аваар осол хийх, анхаарал болгоомж алдах аюултай байгаа учир хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоож бууруулах,

 

 

 

2. Цалин хөлсийг зөв бодох, хууль бус суутгал хийхгүй байх, түлш шатахуун ажилчдаар төлүүлэх байдлыг таслан зогсоох,

 

 

 

3. Тулгамдсан асуудлуудыг хамтын гэрээ хэлэлцээрээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх,

 

 

 

4. Компанийн бүх удирдлагуудад хариуцлага тооцож, мэргэжлийн багаар солих, захиргааны зарим орон тоог цомхотгох,

 

5. ҮЭ-ийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг дэмжиж ажилладаг болгох зэрэг асуудлуудыг шийдхийг хүссэн юм.

 

 

 

Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөл  дөнгөж сая  “Автобус 1” ОНӨҮГ-т ажиллаж ажилчид, Үйлдвэрчний эвлэл болон удирдлагатай нь уулзсан байна. Энэ удаагийн уулзалтад хотын дарга болон  Нийтийн тээврийн газрын даргыг урьсан ч ирээгүй байна. Ингээд удирдлага, ажилчдын хооронд үүсээд байгаа асуудлыг  ажлын гурав хоногт шийдвэрлэхээр болж  “Автобус 1” ОНӨҮГ-ын ажилчид ажилдаа гарлаа.

 

 

 

“Автобус 1” ОНӨҮГ-ын дарга н.Одонтуяа ажилчид ажил хаясан гурав хоногт  ажилчидтайгаа нэг ч удаа уулзаагүй бөгөөд  үйлчилгээнд гэрээт болон  ах дүүс, танил талаараа  жолооч, кондуктор хийлгэж байсан юм.  Харамсалтай нь энэ явдлаас болж өнөөдөр өглөө  осол гарсан.  Үүнд нь  тус байгууллагын ажилчид болон иргэд эгдүүцэж байгаагаа илэрхийлж байлаа.

 

 

 

Гурван талыг байлцуулан уулзсан энэ удаагийн уулзалтаар  “Автобус 1” ОНӨҮГ-т аудитын шалгалт хийх, ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчлөх,  удирдлагыг өөрчлөх асуудлыг  ярилцсан байна.   Тиймээс  энэ асуудлыг  ажил хэрэг болгоход НИТХ дахь МАН-ын бүлэг  анхаарал хандуулан  НИТХ-д ы асуудлыг оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn