2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Улсын маань удаах Ерөнхий сайд “Ажнай” Б.Бат-Эрдэнэ гэнэ

Улсын маань удаах Ерөнхий сайд “Ажнай” Б.Бат-Эрдэнэ гэнэ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Улсын маань удаах Ерөнхий сайд “Ажнай” Б.Бат-Эрдэнэ гэнэ

Шинэчлэлийн Засгийн газрын Ерөн­хий сайд Н.Алтан­­­­хуягийн байр суурь аль хэ­­­дийнэ ганхаад эхэл­сэн бололтой. АН-ын нөлөө бү­хий лидерүүд дараа­гийн Засгийн газ­рын тэргүүнээр хоёр хүний нэрийг дэвшүүлэхээр до­­­­­тоод­­­­доо ярьж эхэлсэн байна. Тухайлбал, АН-ын давгүй фракцын лидерүүд болох “Женко” Х.Баттулга, “Ажнай” Б.Бат-Эрдэнэ хоёр аж.

 

Гэхдээ санал хураалтаар “Ажнай” Б.Бат-Эрдэнэ илүү санал авч Н.Алтанхуягийн суудлыг авах нь тодорхой боллоо хэмээн намын эх сурвалж мэдээлж байсан. АН-ын нөхөд ирэх есдүгээр сард болох УИХ-ын ээлжит бус чуулганаар энэхүү асуудлыг оруулахаар бэлдэж байгаа юм билээ.

 

Хэрвээ амжихгүй тохиолдолд намрын чуулганы үеэр буюу ирэх арваннэгдүгээр сард багтаан Засгийн газрын дараагийн тэргүүнээр Б.Бат-Эрдэнийг томилохоор дээд түвшиндээ тохирсон аж. Улстөрийн ажиглагчид төдийгүй АН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газар огцроход нэлээд хэдэн үндэслэл бий гэж үзэж байгаа юм билээ. 

 

Үндэслэл нь валютын ханш унаж, эдийн засгийн үзүүлэлт буурч, гадны хөрөнгө оруулагчид шинэчлэлийн Засгийн газраас нүүр буруулж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Дээрх үйл явдлууд дээр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хачир нэмэн өнгөрсөн долоо хоногт ҮАБЗ-ийн экс гишүүдийг хүлээн авч уулзан, эдийн засгийн хямралаас яаж гарах вэ гэдэг гарц хайж, тэдэнтэй зөвлөлдсөн явдал нь Н.Алтанхуягт томоохон цохилт өгсөн байна. 

 

Тиймээс Ерөнхийлөгчийг ҮАБЗ-ийн гишүүдтэй уулзснаас хойш зарим хүн “Н.Алтанхуягийн Засгийн газар ажлаа хийж чадаагүй” хэмээн түүний толгойлсон Засгийн газрыг огцруулах тухай яриа өнөөдөр эрчимтэй яригдаж эхэлсэн нь нууц биш болоод байна. 

 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газрын тэргүүнд хүртэл ил захидал бичиж түүний алдаатай шийдвэрүүдийг нэг бүрчлэн дурдаж “Шинэчилсэн Засгийн газар байгуулах саналыг дэмжиж байна” хэмээн твиттерээрээ дамжуулан олон нийтээс санал авсан байсан. 

 

Ямартай ч улстөрийн хүрээнийхэн Засгийн газрын дараагийн тэргүүнээр “Ажнай” Б.Бат-Эрдэнийг зүтгүүлэхээр Ерөнхийлөгчид хүртэл танилцуулж түүнийг нь төрийн тэргүүн дэмжихээ илэрхийлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. 

 

Р.Саруул

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.