2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял оноолоо

Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял оноолоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийн шүүх хурал  өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхийн танхимд хаалттай боллоо. Тус хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд хэлэлцэж эхэлсэн ч  шүүгдэгчдийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулаад байсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 264.2 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

 

 

 

Хэргийг сануулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч "Миг-21" онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт буруутгаад байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэрбээр хойд Солонгосуудад төлөх ёстой 1.2 сая ам.доллараа бүрэн төлж барагдуулжээ. Эл хэрэгт түүнээс гадна манай улсын нөлөө бүхий хэд хэдэн албан тушаалтан холбоотой ч тэрбээр ганцаараа хэргээ хүлээсэн аж.

 

 

 

Сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны их биеийг төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, моторыг БНАСУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан бригадын генерал Т.Дашдэлэг нарын хэргийг шүүх бүрэлдэхүүн ес гаруй цаг хуралдасны эцэст бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг анхан шатны шүүхээс тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийг жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх ялаар  тус тус шийтгэсэн юм. 

Т.Дашдэлэг нарыг Эрүүгийн хуулийн 264.2 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 150.3 буюу албан тушаалаа урвуулан ашигласан болохыг ийнхүү анхан шатны шүүхээс тогтоолоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.