2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » НАМЗХ-ноос Ерөнхий сайдыг огцруулах шаардлага хүргүүлнэ

НАМЗХ-ноос Ерөнхий сайдыг огцруулах шаардлага хүргүүлнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

НАМЗХ-ноос Ерөнхий сайдыг огцруулах шаардлага хүргүүлнэӨнөөдөр НАМЗХ-ноос одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэн хэвлэлийн хурал зарлалаа. Тэдний үзэж байгаагаар АН засаг барьж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноор Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн гэж үзэж байгаа аж. Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүд нь хэрээс хэтрэн иргэн бүрийн эрхэнд халдаж, тэдний дургүйцлийг хүргэж байгаа гэж НАМЗХ-ноос үзэн огцруулах шаардлагыг хүргүүлэх гэнэ.

 

Түүнчлэн НАМЗХ-ноос 2014-01-09-ний өдөр Монгол Улсын хамгийн анхны урт хэмжээстээр буюу Үндсэн хуулийг 40 метр уртаар хэвлэн төрийн удирдлагуудад хандах ажээ. Мөн НАМЗХ-ноос Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлага хүргүүлэх болсон үндэслэлүүдээ түүний гаргасан фактуудаар тайлбарлалаа.

 

Ингэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 83-р тоот захирамжаар ТЕГ-ын дарга Б.Ариунсанг томилсон нь  Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг мөн Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчин ажлаас нь чөлөөлсөн. Хөвсгөл, Дорнод аймгуудад Засаг даргын үүрэг түр гүйцэтгэгч  нарыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн. Ерөнхий сайд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө өмнөх тогтоолоо хүчингүй болгож байсан. Дорнод аймгийн ИТХ-аас Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэхэд “Төрийн албанд гурваас дээш жил ажилласан байх шалгуур тавьсан” боловч Баянхонгор, Төв гэх мэт зарим аймгуудын Засаг даргаар өмнө нь төрийн албанд огтоос ажиллаж байгаагүй хүмүүсийг батламжилсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.