2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Монголын “хүчит хар” нэгээр нэмэгдлээ

Монголын “хүчит хар” нэгээр нэмэгдлээ

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

Монголын “хүчит хар” нэгээр нэмэгдлээ

“Монголын Мистер-2013” бодибилдингийн ул­сын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн өдрүүдэд амжилт­тай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 20 байгууллагын 46 тамирчин эрэгтэй, эмэгтэй, модел ангилалд өрсөл­дөв.

 

Энэ удаагийн өрсөлдөөнд Вьетнам улсад удахгүй зохиогдох Азийн тивийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээнд оролцох баг тамирчид оролц­со­ноороо онцлог бол­сон юм.

 

Тэмцээний хамгийн сонир­холтой хэсэг болох “Монголын мистер”-ийн төлөөх өрсөлдөөнд уламж­лал ёсоор улсын аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрийн ялагчид оролцсоноос тамирчин Э.Ган­зориг мис­терээр шал­гарав.

 

Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-ноос есдүгээр сарын 2-нд болно. Тус тэмцээний эрэгтэй фитнесс ангилалын 70 кг-д улсын зургаан удаагийн аварга, ОУХМ Ж.Дорж, 75 кг-д 2013 оны “Mонголын мистер” Э.Ганзориг, 80 кг-д Монголын дөрвөн удаагийн мистер, ОУХМ Ж.Нурбулан, 90 кг-д “Монголын мистер”, Азийн тивийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ Л.Баян­хүү нар оролцох аж.

 

Харин эмэгтэй мо­дель ангилалд ОУХМ Б.Оюунгэрэл, С.Сугарсүрэн, Д.Баттөр нар оролцох бол энэ ангиллын эрчүүдийн төрөлд 75 кг-ын тамирчин Ж.Пүрэвдорж өрсөлдөх аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.