2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар Б.Отгонбаяр томилогдлоо


НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар Б.Отгонбаяр томилогдлоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал өчигдөр /12.26/ боллоо. Хурлаар тус бүлгийн ахлагчаар ажиллаж байсан нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр бүлгийн ахлагчаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцлээ. Тэрээр нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар 2012 оны 07 сараас хойш ажилласан бөгөөд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны 12-р сард томилогдон ажиллаж байгаа юм.

 

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид уг хүсэлтийг хүлээн авч, хэлэлцээд шинэ бүлгийн ахлагчийг ардчилсан зарчмаар нэр дэвшүүлэн, нууц санал хураалтаар тодруулахаар тогтсон юм. Үүний дагуу 3 төлөөлөгчдийн нэрийг дэвшүүлж, санал хураахад НИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Бадарчийн Отгонбаяр сонгогдлоо. Ингэснээр нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар 2012 оны НИТХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээн, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Отгонбаяр томилогдон ажиллахаар боллоо гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.