2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-д байсныг түүх гэрчилж байна

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-д байсныг түүх гэрчилж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-д байсныг түүх гэрчилж байнаХамгийн чанга дуугаар Ардчилал Ардчилал хэмээн тунхаглагсад Ардчилсан нам хэмээн таахалзхаасаа өмнө МАН-д байж хоол хороож явсан нь нэг биш нэлээд  олон хүн дээр яригдах асуудал болж таардаг.

Тэдний нэг нь "Адуучин Галсан" хэмээх Тунгалаг Тамир киноны дүртэй ихээхэн адилхан бөгөөд Ардын засгийн өмнөх үед баян Итгэлтийн адууг манаж Дулмаатай дэр нийлүүлэн гэр бариулж тухлаж сууснаа мартан олон жил тогоог нь өнгийж явсан Итгэлтдээ ирж агсан тавиад Ням өвгөн түүний эхнэрт хөөгдөн явдаг савсаг нэгэн одоо энэ үед ч амь бөхтэй оршсоор амьдарсаар байгаа нь гайхамшиг гэлтэй.

МАХН (МАН) -ын онц их хуралд оролцон намын залуу боловсон хүчин, ирээдүйтэй сайн коммунист хэмээгдэн өргөмжлөгдөж явсан нөхөр эдүгээ зүсээ хувилган УИХ-д тууж яваа тухай Багануурын хэдэн хөгшчүүд бишгүй л их ярих нь бий. Түүнийг ийм олон нүүртэй болхоор нь Багануурынхан итгэл хүлээлгэж сонгож байгаагаагүйг нь хэлэх ч хүн байдаг.

АН-аас УИХ-д өрсөлдөөд магадгүй хамгийн олон бүдэрсэн хүмүүсийн жагсаалтад Халзан Ганболдтойгоо хөтлөлцөөд гүйж явдгийн учир нь нам нам дамжин явсны гай хэмээн хардах нь ч бий.

Эдгээр олон түүхүүдийг өндөрлөөд саяхнаас нэгэн дуулиан дэгдээд байгааг тодруулъя. Олон нийтийн сүлжээгээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын залуугийн зургийг гаргаж ирсэн бөгөөд энэхүү зураг нь МАХН-ын "Онц Их Хурал" хэмээгдэх түүхэн хурлын үе бөгөөд МАХН буюу МАН-ын гишүүн байсан нь үүгээр нотлогдсон байна.

Энэ тухайгаа ч эрхэм гишүүн нуугаагүй бөгөөд МАН-д байсан гэдгээ ч жиргээгээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn