2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » DOZ ын шинэ кино "Кино шиг амьдрал" дэлгэцэнд гарахнээ (фото)

DOZ ын шинэ кино "Кино шиг амьдрал" дэлгэцэнд гарахнээ (фото)

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

DOZ ын шинэ кино "Кино шиг амьдрал" дэлгэцэнд гарахнээ (фото)


“Doz entertainment”-ынханы тав дахь уран бүтээл болох “Кино шиг амьдрал” уран сайхны инээдмийн киногоо Вьетнам улсад зураг авалтаа хийсэн билээ. Энэхүү кино нь үлгэрийн юм шиг хэрнээ хүүхэд насны дурсамжыг зурвас санагдуулмаар үнэхээр гайхалтай уран бүтээл болжээ. Монголын кино ертөнцөд шинэлэг өнгө аясаар ялгарсан энэхүү уран бүтээл нь киноны  дууны клипнээс эхлээд л үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан юм.

Тус киноны уран бүтээлчид хэлэхдээ “…өнөөдөр бид бие бие рүүгээ инээж чадахаа больчихож. Уг нь хүмүүс аз жаргалтай инээж байх ёстой. Бид айл бүрд очиж, амьдралыг аз жаргалтай сайн сайхнаар олж хараач ээ гэж хэлж чадахгүйгээс хойш уран бүтээлээрээ энэ санаагаа гаргая гэж бодсон. Хэдийгээр бидний хийсэн кино инээдмийн боловч хүмүүст инээдмээр дамжуулж ухаарал бэлэглэе гэж хүссэн” гэлээ.

Харин энэхүү киноны тухайл “Амьдрал киноноос эхтэй юм бол яагаад амьдрал дээр кино шиг үйл явдал болдоггүй юм болоо..?Багаасаа кинонд дурлаж өөрийнхөө амьдралыг киногоор төсөөлдөг Жарантав энэ асуултыг үргэлж өөртөө тавьдаг нэгэн.Аав ээжийгээ болон эргэн тойрны бүх зүйлсийг киноны үйл явдалтай зүйрлүүлэн харах дуртай Жарантавд сонирхолтой зүйлс тохиолдож өгөхгүй л байна.Түүнд хамгийн сүүлд тохиолдсон нэгэн ичмээр явдал нь аавынх нь танилцуулж өгсөн нэгэн чинээлэг айлын охин өөрөөр нь аймшигтайгаар тохуу хийсэн явдал юм” Ийнхүү кино сонирхолтойгоор цааш үргэлжилнэ.

Киноны зохиолч найруулагчаар СТА Ш.Доржсүрэн, продюсераар СТА А.Мөнгөнзул, дүрүүдэд Батхишиг, Э.Уянга, Э. Чинзориг нар тогложээ.

Бүх насныханд Кино шиг амьдрал” уран сайхны инээдмийн кино 2013.12.19-нд Тэнгис кино театрт 16 00 цагт нээлтээ хийх гэж байна.

DOZ ын шинэ кино "Кино шиг амьдрал" дэлгэцэнд гарахнээ (фото)

 

DOZ ын шинэ кино "Кино шиг амьдрал" дэлгэцэнд гарахнээ (фото)

 

DOZ ын шинэ кино "Кино шиг амьдрал" дэлгэцэнд гарахнээ (фото)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.