2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Лу.Болд сайдын ажилтнууд зодолджээ

Лу.Болд сайдын ажилтнууд зодолджээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар

Өдгөөгөөс хэдхэн хоногийн өмнө Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд дарга О.Золбаяр, Дотоод аудитын газрын ажилтан н.Басбишийг зодож хүнд гэмтээжээ.

Тус хэргийг тодруулбал, арванхоёрдугаар сарын 6-ны орой “Вива” гэх ресторанд тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд дарга О.Золбаяр гэх хурган дарга нэг ажилтнаа үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж маргалдсан байна. Өөрөөр хэлбэл албан тушаалаар дээрэнгүйлж хүч хэрэглэсэн гэсэн үг. Харин О.Золбаярын өөдөөс боссон н.Басбишийг тэрээр зодож, хамрыг нь хугалж, хөмсгийг сэт цохисон аж.

Төрийн албан хаагчдын энэхүү танхай балмад үйлдлийг өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Дашрамд дурдахад аливаа салбарын сайд ямар байна, ажилтнууд тийм л байдаг жишээг энэ хэрэг харуулсан болов уу. Уг нь бол төрийн албан хаагчийг халах эсэх нь О.Золбаярт төдийлөн хамаагүй, сайд тушаал гаргах ёстой. Гэтэл О.Золбаяр гэгч нь сайдынхаа өмнөөс ажилтандаа шахалт үзүүлж, нударгаараа тушаал гаргасан бололтой. Тиймээс бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ тухай тодруулах гэсэн боловч хараахан хариу өгөх боломжгүй гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.