2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хотын даргын хүү 3600 айлын орон сууц барих гэж байгаагаа зарлалаа

Хотын даргын хүү 3600 айлын орон сууц барих гэж байгаагаа зарлалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Хотын даргын хүү 3600 айлын орон сууц барих гэж байгаагаа зарлалааЭ.Бат-Үүлийн хүү Чулуудай хэмээх сэргэлэн залуу бий. Монголын хамгийн анхны хөгжмийн студийн нэг “Сонор рекордс”-ыг тэргүүлж  байсан Б.Чулуудай  аавыгаа хотын дарга болсны дараа Брокерийн үйл ажиллагаа явуулдаг “Гранд лайн” компанийг хоёр жилийн  өмнө байгуулсан бол өнөөдөр аавынхаа ажлыг харж, бизнесээ өргөжүүлэн гэнэтхэн барилга барихаар шийдсэн юм байх.   Түүний “Гранд лайн” компани  2012 оны арваннэгдүгээр сараас Баянзүрх дүүргийн XII хороо, Амгалангийн хэсгийн дахин төлөвлөлтөд оролцож 17 компаниас шалгарсан гэнэ. Дуу бичиж, хувьцааны судлагаа хийж байсан залуу нэг л өдөр барилгачин болжээ.  Үнэндээ Чулуудайгийн “Гранд лайн” компани энэ шалгаруултанд сайндаа нэг ялаагүй гэж өрсөлдөгчид нь үзэж байгаа юм. Түүний шинэ бизнест аавынх нь нөлөө хэтэрхий их байна гэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байна.  Тэрээр 218 айлын газрыг чөлөөлж,  орон сууц бус, худалдааны төв байгуулах гэнэ. Хамгийн сонирхолтой нь Хотын даргын хүү  эхний ээлжинд 3600 айлын орон сууц барихаар зураг төслөө хийжээ. Тэрээр Туркын “216 Yapi” компанитай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт авахаар болсон нь бүүр ч олон хүнийг гайхшруулж байна.  Б.Чулуудай анх Монгол Хятадын хамтарсан “Зуншинь” болон “Сайранбулан” гэдэг компанитай хамтран консерциум энэхүү орон сууц барих тендерт оржээ. Гэвч тендерт ялсныхаа дараа өнөөх хамтрагч нь туркууд болон өөрчлөгдсөн нь тэднийг ийнхүү гайхшруулаад байгаа юм.

 

Shudarga.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.