2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АН Дорнодын засаглалын төлөөх дайнд улайрч, МАН-ын бүлгийн даргыг баривчлууллаа

АН Дорнодын засаглалын төлөөх дайнд улайрч, МАН-ын бүлгийн даргыг баривчлууллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Өнөөдөр Дорнод аймгийн ИТХ хуралдаад нэгдүгээрт, ирэх оны төсвөө хэлэлцэх, хоёрдугаарт, бүтэн жил гаруй шийдвэрлэж чадаагүй Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг ярих байж. Гэвч аль аль асуудлыг хэлэлцэх боломжгүйд хүрсэн байна. Учир нь аймгийн ИТХ-д олонхи МАН-аас Засаг даргад нэр дэвшүүлэх хамгийн боломжтой хүнээр яригдаж байсан П.Мөнхтөрийг  өчигдөр бүлгийн хурал дээрээс нь хүчний байгууллагынхан баривчлан хорьжээ. 

 

Учир шалтгаан нь тодорхойгүй уг баривчилгааг АН-ынхны дээрээс зохион байгуулсан   гэж үзэх бүрэн үндэстэй аж. Аймгийн цагдаагийн хэлтсийнхэн Улаанбаатараас ирсэн хүчний  байгууллагын хүнтэй хүч нэмэгдүүлэн очиж баривчилжээ. Ямар нэгэн хэрэг өдүүлээгүй, жирийн иргэнийг намынх нь бүлгийн  хурал дээрээс тодорхой шалтгаангүй баривчлаад явна гэдэг АН-ынхан Дорнодын засаглалын төлөө хэр их улайрч байгааг илтгэж байна гэж тус аймгийнхан үзэж байна. 

 

Нөгөө талаар  аймгийн ИТХ өнөөдөр төсвөө хэлэлцэж чадахгүй болсон учир аймгийн Засаг дарга Ц.Жанлав хуулийн дагуу ирэх оны төсвөө өргөн бариагүй гэнэ. Тус аймгийн АН-ынхан 2013 оны төсвийг МАН дангаараа баталсан учир ирэх оны төсвийг батлуулахгүй гэх маягийн бойкот хийснээс төсөв өргөн барих үүрэг хүлээсэн Засаг даргын гар хөл ч хүлэгджээ. Засаг дарга орлогчоороо аймгийн АН-ын дарга Цэрэнчимэгийг томилон ажиллуулж байгаа аж. Тиймээс уг үйл ажиллагааг ч  мөн л АН-ынхан далдаас удирдаж буй гэж үзэх бүрэн үндэстэй байна. 

 

Эх сурвалж http://www.info.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn